Гар аргаар алт олборлож байсан иргэн нурангид даруулж амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ.
Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын 16-ын даваа гэх газар бичил уурхайд гар аргаар алт олборлож байсан иргэн шороонд даруулсан тухай дуудлага тус сумын цагдаагийн хэсгээс энэ сарын 28-нд ирсэн байна.
Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын Хүдэр сум дахь Эрэн хайх, аврах салбарын албан хаагчид очиход орхигдсон дөрвөн метрийн гүн цооногт хууль бусаар алт олборлож байсан иргэн М /37 настай, эрэгтэй/ шороонд дарагдаж нас барсан байжээ.
Нас барсан иргэнийг цогцсыг Хүдэр сумын Цагдаагийн хэсгийн төлөөлөгчид шилжүүлэн өгсөн байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.