СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Боловсрол | 2022-07-31

Л.Энх-Амгалан: Нэг ч хүүхдийг цоожтой хаалганы цаана үлдээхгүй...

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
2 жилийн өмнө

БСШУ-ны сайд Л.Энх-Амгалан цэцэрлэгийн насны нэг ч хүүхдийг цоожтой хаалганы цаана үлдээхгүйн төлөө ажиллаж байна гэдгээ өөрийн цахим хуудастаа бичжээ.

Тэрбээр "Та бүхэндээ амралтын өдрийн мэнд хүргэе. Цэцэрлэгийн насны хүүхдүүдээ сугалаагаар авдагийг болиулж, цэцэрлэгийн цоожтой хаалганы гадна нэг ч хүүхэд үлдээхгүй гэдэг зорилго тавин ажиллаж байна. Өнгөрсөн 7 хоног цэцэрлэгийн хүртээмж муутай дүүрэг, хороодоор биечлэн явж ажилласан.

Цэцэрлэгийн гадна байгаа хүүхдийн тоо 2022.06.01-ний байдлаар Баянзүрх дүүрэгт 15243 байсан бол өнөөдрийн байдлаар 4815 боллоо.

Баянгол дүүрэгт 1871 байсан бол 896, Налайх дүүрэгт 1130 байсныг 346, Хан-Уул дүүрэгт 11702 байсныг 4338, Сонгинохайрхан дүүрэгт 1704 байсныг 742, Сүхбаатар дүүрэгт 1022 байсныг 310, Чингэлтэй дүүрэгт 1363 байсныг 121 болгож чадахуйц арга хэмжээ авч, зохицуулалт хийгээд байна.

Хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр дараах арга хэмжээг авлаа. Үүнд: 

• Цэцэрлэгийн зориулалттай барилгын ажлыг эрчимжүүлэв

• Цэцэрлэгийн зориулалттай барилгын худалдан авна

• Цэцэрлэгийн зориулалтаар байр түрээслэж байна

• Байгууллагын дэргэдэх цэцэрлэгийн тоог нэмэгдүүлсэн,

• Хувийн цэцэрлэгийн сул орон тоонд нэмэлт элсэлт авна.

• Хувийн цэцэрлэг байгуулах, үйл ажиллагаагаа өргөжүүлэх санаачлагыг дэмжиж хувьсах зардлыг нэмэгдүүлж олгоно.

• Цомцог гэр төслийг хэрэгжүүлнэ

• Хүүхэд харах үйлчилгээг дэмжинэ гэх зэргээр бүх боломжит хувилбараар ажиллаж байна.

Хамран сургах тойргийг шинээр тогтоож, 1000 туслах багшийг бэлтгэж байна. Мөн чанартай тоног төхөөрөмж, тавилга хэрэгслийг богино хугацаанд нийлүүлэх чиглэлээр худалдаа, үйлдвэрлэл эрхлэгчидтэй уулзалт хийлээ.

Нэр бүхий төрийн болон хувийн байгууллагууд сул байр, талбайгаар хангахад маш сайн оролцож байгааг онцлон хэлэх хэрэгтэй. Нийслэл, цахим, бүртгэл, судалгаа, статистик, барилга, эрчим хүчний байгууллагууд хамтран ажиллаж байна" гэжээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 жилийн өмнө
66.181.161.45

Сайн байна туслах багшийн талаар мэдээлэл авья

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.