Шадар сайд С.Амарсайхан Ховд аймагт /2022.07.29/ ажиллаж байна. Энэ үеэрээ баруун бүсийн тулгуур төв-Ховд аймгийн Онцгой байдлын газраар орж цаг үеийн нөхцөл байдалтай танилцлаа.
Баруун таван аймгийн хэмжээнд энэ жил өвөлжилт, хаваржилт өнтэй сайхан болж урин дулаан цагтай золгосон бөгөөд энэ зун байгалийн гамшигт үзэгдэл, үер усны осол харьцангуй бага байгаа гэж Ховд аймгийн Онцгой байдлын газрын дэд дарга, дэд хурандаа Г.Нэргүй мэдээллээ.
Харин баруун аймгуудаар нийт нутгийн хэмжээнд зуншлага тааруу байгаа учраас өвөлжилтийн бэлтгэл ажлыг эрт эхлүүлэх, өвс, хадлан, тэжээлийг сайтар бэлтгүүлэхээр төлөвлөөд байгааг дуулгав. Мөн Увс аймгийн нэг сумыг эс тооцвол малын гоц халдварт шүлхий өвчин гараагүй аж.
Шадар сайд өнгөрсөн жил баруун аймгуудаар албан томилолтоор ажиллахдаа хэд хэдэн асуудлыг шийдвэрлэх амлалт өгсөн. Энэ удаагийн албан ажлынхаа хүрээнд тус амлалтаа биелүүлж Ховд аймгийн Дарви, Манхан, Эрдэнэбүрэн, Буянт сумуудын нэгдсэн эмнэлэгт туулах чадвар сайтай автомашин, Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газрын албаны хоёр орон сууцыг улсын өмчид бүртгүүлэх, мөн Завхан болон Увс аймгийн Онцгой байдлын газар, Эрүүл мэндийн газарт туулах чадвар сайтай, бүрэн тоноглосон автомашинуудыг олгов.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.