СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Гэмт хэрэг | 2022-07-29

Гар аргаар алт олборлож байгаад шороонд даруулж нас баржээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
2 жилийн өмнө

Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Баянцагаан багийн нутаг "16-гийн даваа" хэмээх газарт сумын төвөөс зүүн урд зүгт 126 км-т орших бичил уурхайд гар аргаар алт олборлож байсан иргэн шороонд даруулж нас баржээ.

Тухайн ослын дуудлагыг сумын Цагдаагийн хэсгээс долоодугаар сарын 28-ны 19:35 цагт Аймгийн онцгой байдлын газар хүлээн авсан байна.

Улмаар аймгийн Онцгой байдлын газрын Хүдэр сум дахь Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид 26 км замыг туулан 22:15 цагт очиж ашиглаж байгаад орхигдсон дөрвөн метрийн гүн цооногт гар аргаар хууль бусаар алт олборлож байсан иргэн шороонд дарагдаж нас барсан байсныг 14 минут ажиллаж цогцсыг гарган Хүдэр сумын Цагдаагийн хэсгийн төлөөлөгчид шилжүүлэн өгсөн байна. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.