СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Тусгай зөвшөөрөлгүй ашигт малтмал олборлож байсан үйлдлийг илрүүлэн таслан зогсоожээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
2 жилийн өмнө

Тусгай зөвшөөрөлгүй ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулж байсан гэмт хэргийн шинжтэй үйлдлийг илрүүлэн таслан зогсоосон талаар БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ өөрийн цахим хуудаснаа мэдээлжээ. 

Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас Туул голын сав газрын захиргааны даргын баталсан удирдамжийн дагуу сав газарт ашигт малтмалын хайгуул хийх, олборлолт явуулж буй аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагаа, зөвшөөрөл, гэрээний биелэлтэд хяналт тавин ажиллаж байгаа билээ. 

Тэгвэл хяналт тавин ажиллах үеэр Булган аймгийн Бүрэгхангай сумын “Туулын зүүн дэнж” гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал олборлож, Туул голоос шууд усаа аваад тунгаалгүй голд нийлүүлж байсан нэр бүхий иргэний үйлдлийг таслан зогсоосон байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.