СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эрүүл мэнд | 2022-07-29

🔴LIVE: 18-39 насныхан бусад бүлгийнхэнтэй харьцуулахад халдварт өртөх эрсдэл 1,3 дахин өндөр байна

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Баярцэцэг
2 жилийн өмнө

Коронавирусийн халдварын нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээ орны зохицуулалт, хүүхдийн вакцин, манай улсад хийсэн сармагчны цэцэг өвчний эрсдэлийн үнэлгээ зэрэг асуудлаар ЭМЯ болон Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв, Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн удирдлагууд мэдээлэл хийж байна.

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Ц.Билэгтсайхан:

-Цар тахлын халдвар өндөртэй 10 орны нэгдүгээрт Япон улс орж байгаа бол БНСУ удаалж байна.

Манай улсад Омикрон хувилбарын BA.4 болон BA.5-ын тохиолдлын тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Зургаадугаар сарын сорьцод BA.4 болон BA.5 гэсэн хэв шинж тодорхойлогдсон бол долдугаар сарын сорьцод BA.5-ын дөрвөн дэд хэв шинж нийлээд 70 хувьтай байна. 

BA.5 хувилбарын нууц үе 2,4 хоног байна.

Давтан халдвар авч буй хүмүүс 2-3 удаа өвдсөн хүмүүс байна. Өөрөөр хэлбэл, оны өмнө тархсан омикроны хувилбараар давтан өвдөх тохиолдол байна. Давтан өвдөж байгаа хугацаа 6,6 сар байна. 

Энэ насныхан ийгмийн харилцаанд хамгийн идэвхтэй ордог бүлэг. 

Улсын хэмжээд 1810 хүн хэвтэн эмчлүүлж байна. Үүнээс нэн хүнд 1,8 хувь, хүчилтөрөгчийн хэрэгцээтэй 9,6 хувь байна. ХӨСҮТ дээр эрчимт эмчилгээнд 18 хүн, хүчилтөрөгчийн хэрэгцээтэй 76 хүн байна. 

Өнөөдрийн байдлаар томуу, томуу төст өвчний тархалтын түвшингээр Өмнговь, Орхон аймгууд шар түвшинд байна. 

2016 онд томуугийн цар тахлыг үүсгэж байсан, хүндрэл их учруулдаг вирусын төрөл юм. 

Цар тахлын нөхцөл байдал амаргүй байгаа энэ үед энгийн хэрнээ үр дүнтэй аргууд болох маскаа зүүх, гараа угаах хэрэгтэй байна. Дархлаагаа дэмжиж, бүүстэр тундаа хамрагдах ялангуяа вакциндаа идэвхтэй хамрагдахыг хүсье гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.