СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эрүүл мэнд | 2022-07-29

Өвөрхангай аймгийн БОЭТ-д "Ланд Круйзер 78" автомашин гардуулан өгчээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Баярцэцэг
2 жилийн өмнө

Өчигдөр буюу 2022 оны долдугаар сарын 28-нд Эрүүл мэндийн сайд С.Энхболд болон ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг нар Өвөрхангай аймгийн Хархорин сумын Нэгдсэн эмнэлэгт ажилласан байна. 

Хархорин сумын Нэгдсэн эмнэлэгт "Эрүүл мэндийг дэмжих төв" нээлтээ хийж үйл ажиллагаагаа эхлүүлээд байна. Мөн энэ үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд Өвөрхангай аймгийн Бүсийн Оношилгоо Эмчилгээний Төвд алсын дуудлагын зориулалтаар бүрэн тоноглогдсон, туулах чадвар өндөр "Ланд Круйзер 78" автомашин гардуулан өглөө.            

Өвөрхангай аймаг нь нийт 117 мянган хүн амтай. Монгол Улсын хэмжээнд хүн амын тоогоор 2 дугаарт ордог томоохон нутаг дэвсгэртэй. Тус аймагт Хархорин Нэгдсэн эмнэлэг, Бүсийн оношилгоо эмчилгээний төв, Зоонозын өвчин судлалын үндэсний төв зэрэг Засаг захиргааны нийт 19 сум 2 багийн эмнэлэг, 4 өрхийн эмнэлэг, нийт 25 эрүүл мэндийн байгууллага үйл ажиллагаа явуулж байна. Мөн бүсийн аймгууд болох Архангай, Булган,Өмнөговь, Баянхонгор, баруун аймгийн зорчигч иргэд хүн амд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлдэг.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.