АНИМЭ
СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2022-07-29

Х.Баттулгатай “байлдах” хүч Л.Оюун-Эрдэнэд бий юу?!

Нийтэлсэн
2 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
2 долоо хоногийн өмнө

Улс оронд дахин нэг халуу оргисон үйл явдал өрнөв. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Ерөнхийлөгч асан Х.Баттулга хоёрын харилцаа хага үсэрчээ. Тэр нь тодорхой болов. Уг нь улс төрийн хүрээнийхэн “...Энэ хоёр хүн муудалцах уу. Үгүй байх” л гээд байсан.

Гэсэн ч Л.Оюун-Эрдэнэ Гашуунсухайтын төмөр замыг гацаасан хэргийг нэг тийш болгох чиглэлийг прокурорт өгсөн нь тэр эргэлзээнд цэг хатгав.

“...Л.Оюун-Эрдэнэ яагаад ингэх болсон бэ” гэдгийг хаа сайгүй сонирхож байх шиг байна. Тэгвэл ил болж буй үйл явдлуудыг харах уу. Тэгэх нээ, хэдэн жилийн өмнөхтэй тун төстэй үргэлжилж байна. Тээр жил 2017 онд байх аа, Л.Оюун-Эрдэнийг “...Эцэгтээ хаягдсан уураа Энхболдод гаргалаа” гээд улам босгож байв. Уг нь тэдний сайнгүй болсон шалтгаан нь Л.Оюун-Эрдэнийг эзгүйд НАМЗХ-ны тойргоос гаргасантай холбоотой байдаг. Харин сая өөрийнх нь төрсөн нутаг, уурхайн тосгоны асуудал улс төр болж сэвэгдсэний дараа Х.Баттулга Л.Оюун-Эрдэнэ хоёрын эвдрэлцэл ил болов. Гэвч үүний цаадах шалтгаан нь Хөгжлийн банкны хэрэг, нүүрсний хэрэгт “зөвлөх ах” нь гацаа тээг болж гарч ирчихээд байсан бололтой. Бас уулзахдаа эдгээр асуудлыг оролдохгүй байх “санал”-ыг ч тавиад байсан талаар эх сурвалжууд мэдээлсэн байна.

Базарваань гэж, тэр чинь Х.Баттулга шүү дээ. Л.Оюун-Эрдэнийг төрд байтугай сургуульд ороогүй байхад сайн муу бизнес хийгээд үзчихсэн. Улс төрийн нэг биш намын босго давчихсан. Халаасандаа хэдэн намтай гэдэг. Улс төр, сурталчилгааны том багтай. Хамгийн гол нь улс төрийг ч, бизнесийг ч хөдөлгөдөг гол хүч болсон мөнгө санхүү арвинтай. Ер нь бол тун биеэ даасан том хүч гэсэн үг. Энэ “хүч” хөдөлгөөн хийгээд эхэлчихсэн талаарх мэдээллийг эх сурвалжууд өгч байна. Сүүлийн үед идэвхтэй ажиллаж буй “Тусгаар тогтнол” хэмээх хөдөлгөөн, түүнийг удирдаж залдаг гэх Үндэсний аюулгүй байдлын сангийн тэргүүн, систем судлаач Д.Банзрагч нар Х.Баттулгын маш ойрын хүнээс санхүүждэг байж болзошгүй гэнэ. Энэ нь хууль хяналтынханд бараг ил болчихсон бололтой.

Ийм байхад Л.Оюун-Эрдэнэ юу харж, хэнд найдаж ийм алхам хийж буй нь ойлгомжгүй.

Уг нь Гашуунсухайтын төмөр зам яагаад гацсан бэ. Тавантолгойн нүүрс яагаад үнэгүйдсэн бэ. Монголд орох ашгийг хэн хэн хүртдэг байсан бэ гэдэг нь ил болчихвол Монголд хэрэгтэй. Урд хөршийн нүүрс хэрэглэх хугацаа бараг арваадхан жилээр тооцогдох болсон. Түргэн хугацаанд борлуулахгүй бол зүгээр л шороо болно. Нэгэнт тогтчихоод байгаа авто тээврээр нь аман дээрээс нь 50-60 ам.доллараар зараад байх нь манайд ашиггүй. Манай хэдхэн хүн л зоолно. Тэгэхээр энэ мэтчилэнгийн саад тотгороо арилгаад ядаж нүүрсээ хурдан хугацаанд, ашигтай борлуулах нь нийтийн эрх ашиг юм. Гэхдээ АТГ, ЭЦА, прокурор, шүүх нь шалгаж нягталж чадвал шүү дээ. Хууль хүчний байгууллагын удирдлагуудын нэлээд нь Х.Баттулгыг Ерөнхийлөгч байхад томилогдсон. Өөрөөр хэлбэл,  энэ хүн саналыг нь оруулж тэд албан тушаалд томилогдож байв. За яахав, цагдаа, тагнуулын дарга нарыг Засгийн газрын хуралдаанаас томилдог. АТГ-ын даргыг Ерөнхий сайд санал болгосноор УИХ томилдог болсон. Гэхдээ Засгийн газар, Ерөнхий сайдын хэмжээнд томилдог тагнуул, цагдаа, АТГ-ын дарга нар ч Л.Оюун-Эрдэнээс өмнө томилогдсон. Мөн АТГ-ын одоогийн дарга З.Дашдавааг хуучин хуулийн дагуу 2019 онд Ерөнхийлөгч Х.Баттулга санал болгоод томилуулж байв. Дээд шүүхийн ерөнхий шүүгч Д.Ганзориг, Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан нарыг мөн л Х.Баттулга Ерөнхийлөгч байхдаа томилуулсан. Энэ бүхнийг хэлдэг нь тэднийг эрх үүргээ биелүүлэхгүй гэж шууд гөрдөж байгаа юм биш. Тэд “монгол хүний жудаг” бодохыг ч бас үгүйсгэхгүй. Ингэж эргэлзэж байгаа юм. Ийм эргэлзээ угаасаа бий болчихсон. Өнөөдрийн АН-д болж буй үйл явдлууд, элдвийн гацааг Дээд шүүхийн ерөнхий шүүгчтэй холбоод байдаг. АН-ынхан, бусад нь ч  бүгд ярьдаг. Нууц биш. Гэхдээ тэдний хувьд тангараг нь, мөрдэс нь илүү үнэ цэнэтэй байх ёстой. Аль нь вэ гэдэг удахгүй тодорхой болно.

Х.Баттулгатай “байлдахад” Л.Оюун-Эрдэнэ жулдаж мэдэх өөр гол зүйл бол улстөрчдийн дэмжлэг, улс төрийн тогтолцоо хоёр юм. Бие биетэйгээ салшгүй холбоотой энэ хоёр том “мотор”-ын хөдөлгүүр нь өнөөх л эрх ашгийн хангамж байдаг.

Энэ тал дээр Л.Оюун-Эрдэнэ бас л дутагдалтай. Тэрбээр Хөгжлийн банк, төмөр зам, нүүрсний хэрэг, өмнө нь “Эрдэнэт”-ийн 49 хувь, МАНАН гээд улстөрчид, улс төрд нөлөөтэй эрхмүүдийн дургүйг их хүргэж байгаа хүн. Тэр хэрээрээ түүний эсрэг нэгдлүүд улам олшрох магадлалтай. Угаасаа тийм бүлгүүдийн сураг чимээ нэлээд сонсогддог.

Дээрээс нь Л.Оюун-Эрдэнэ 2021 оны долдугаар сарын 18-нд “...Монгол Улс 180 орноос 111-т эрэмблэгдэнэ гэдэг таатай үзүүлэлт биш. Аль ч орны гүйцэтгэх засаглал авлигатай тэмцэх ёстой. Яагаад гэвэл авлига бол бид өөрөө өөрсөдтэйгөө, намын журмын нөхөдтэй тэмцэнэ гэсэн үг. Анд найзуудаа бодох уу, улс орноо бодох уу гэдэг солбилцол дээр бид ирсэн”, 2021 оны арваннэгдүгээр сарын 11-нд “...Би Ерөнхий сайдаар томилогдоод дөрвөн зорилт дэвшүүлсний нэг нь авлигатай тэмцэх юм. Монгол Улс авлигын индексээр 111-т жагсаж байна. Энэ маш муу үзүүлэлт. Авлигыг бууруулахын тулд хатуу арга хэмжээ авч хэрэгжүүлэхээс өөр аргагүй. Учир нь өнгөрсөн 30 жилийн хугацаанд бүрэлдэж бий болсон манай нийгмийн соёл, хөрсөөр төрийн үйлчилгээний хүнд суртлын асуудалтай бид нүүр тулж байна. Хэн нэгэн таньдаг хүнээ өмгөөлөх үйлдэл Ерөнхий сайдаас гарахгүй” гэсэн нь өөртөө дэмжлэг биш дайснууд нэмсэн байх магадлалтай.

Түүнчлэн өнөөгийн Монголын улс төрийн тогтолцоо, түүний дагуу байгуулагдсан төрийн институциулын чадамжийн асуудал Л.Оюун-Эрдэнэд бас нэг томоохон сул тал үүсгэж байна. Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн Засгийн газар гэж олон нялх хүүхэдтэй айл шиг болчихсон. Хэдийгээр хуулийн дагуу Ерөнхий сайд танхимаа зарлаж байгаа ч сайд бүрээр нь харвал хэн нь хэний хүн бэ гэдэг нь харагддаг. Гол нь хариуцсан салбараа даагаад явчихдаг сайд хуруу дарам цөөн байгаа нь Засгийн газрыг сулруулж байгаа гол хүчин зүйл юм. Ерөнхий сайд нь гэрт орж эм, гадаа гарч эр гэдэг шиг ажилласан Засгийн газар урьд нь манайд байсангүй. Өөрөөр хэлбэл, Засгийн газар чадамжтай байхын тулд ад үзээд байдаг “давхар дээл” зайлшгүй шаардлагатайг харуулж буй юм. Тэгж байж дэлхийн эдийн засаг, геополитикийн хямрал хэмээх айсуй “өвөл”-ийг өнтэй давахаар байна.

Эцэст нь хэлэхэд, Л.Оюун-Эрдэнэ ийм нөхцөл дундаас алх тогшчихсон гэсэн үг.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ДОЛДУГААР САРЫН 29. БААСАН ГАРАГ. № 144 (6876)

Б.ДАМДИН-ОЧИР

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (19)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 долоо хоногийн өмнө
103.229.123.253

Юун мэдэмхийрсэн амьтан бэ, угаасаа ямар ч ЕС ын учрыг нь олохоор зүтгэх асуудлыг хэрэггүй шүү, чи холд гэж айлгаж сүрдүүлж байгаа ухаантай юм байх даа. Энэ нөхөр Жэнкогоос овоо юм хүртчээд энэ улсын иргэн биш юм шиг аашилж ЕС ыг айлгах санаатай. Жэнкогийн мөхөх цаг ойртоод байгаа шүү

Зочин
2 долоо хоногийн өмнө
66.181.180.235

Хуультай орон биздээ.одоо л хууль хүчний байгууллагуудын хир хүчтэйг харах цаг ойртож байх шиг.

Оюукаг зайлуул...
2 долоо хоногийн өмнө
46.249.62.208

Оюукаг зайлуулаач ээ МАН-ынхан минь! Энэ нөхөр чинь дорвитой хөгжлийн бодлого хэрэгжүүлж чадахгүй нэвт шувт тэмцэл ярьж амьтны анхаарал, толгойг угааж өөр тийш хандуулсаар иргэдийн амьдрал улам бүр доройтсоор! Ард түмэн бид ч гэж бид. Гарууд нэг сенсаци зохион байгуулалттай гаргахаар тэрийг нь дагаад намирах! Угтаа бол ЕС, ЗГ-аас хөгжлийн бодлогын хэрэгжилт, үр дүн шаардах ёстой атал гаруудын шидсэн ясан дээр өлөн нохой мэт хэмлэлдэн талцсаар! Нэг л юмыг баттай хэлье Эби, Миеэ нар төгс сайн хүн биш байж болох ч Оюукагаас лав 1000 хувь илүү улс төрчид, менежерүүд байж дээ! Цаг эргэж тулхтай улс төрчид эргэн ирээсэй!!!...

Балдан
2 долоо хоногийн өмнө
124.158.67.213

Л.Оюунэрдэнийг айлгах боломжгүй. Түүний ард ард түмэн, үнэн байгаа. Шазруун шударга ЕС -ыгаа хамгаалах цаг ирлээ.

зочин
2 долоо хоногийн өмнө
66.181.185.196

МАН-д итгэх итгэл алга. Оюун-Эрдэнэ хэний хүн билээ дээ. Урагшаа коммунист намаас туршлага хуваалцана гэж байгаа хүн шүү дээ

Зочин
2 долоо хоногийн өмнө
66.181.187.184

Кккк. Ямар ч том гэмт хэрэгтэн Улстайгаа үзээд дийлдэггүй юм даа. Pablo Escobar ч мөхсөн тавилантай. Женко юу юм цус. Арчих цхг болсон.

Баяр
2 долоо хоногийн өмнө
66.181.187.184

ЕС гэдэг бол Монгол Улс. Улсыг , төрийг Женко барлаа юу. Арчиж хая.

Зочин
2 долоо хоногийн өмнө
202.9.47.128

Ха ха. Жонхуугаас ЕС айлаа юу. Боловсролгүы мөнгөний луйварчин ЖОНХУУГ төрөөс зайлуулж арчиж хаях хэрэгтэй. Шалихгүй наймаачин ш дээ. Зоосны нүхээр харж бүхнийг худалдаж авахыг санаархдаг улс орон, намууд, улс төрчдийг хутган үймүүлэгч өчүүхэн новш ш дээ

Зочин
2 долоо хоногийн өмнө
173.181.88.92

Халтмаашийн Баттулгыг хуулийн өмнө авч ирэх цаг нь болсон.... шударга үнэн гэж байхгүй бол Монгол мөхнө. Ард түмэн гэмт этгээд , луйварчин Баттулгыг хуулийн дагуу шалгахыг шаардаж байна!!! Ерөгрийлөгчөас буусны дараа 4 жил ямар нэгэн улс төрийн намд , улс төрийн үйл ажиллагаанд оролцохгүй гэдэг хууль яасан ??? Одоо АН- г хагалаад , ард түмнийг талцуулж хуваагаад , ТЗ идсэнээ улсын нууцад оруулчаад явж байна шүү дээ энэ хүн ......

Зочин
2 долоо хоногийн өмнө
103.229.123.49

ЖЭНКОГ ШОРОНД НЬ ХИЙГЭЭЧ

Зочин
2 долоо хоногийн өмнө
103.229.123.49

ЖОНХУУД ХУУЛЬ ҮЙЛЧЛЭХГҮЙЭ

Ganhuu
2 долоо хоногийн өмнө
202.126.88.179

bariin zulzagiig baga deer ny gej ug bii basuhel ny irsen hulgana muuriin sahalaar oroldono ch gej ug baidagdaa harj l baiy !

Монгол
2 долоо хоногийн өмнө
66.181.161.103

...Хариуцлагатай Ажил...Улс Эх орны эрх Ашгийн Төлөө...Хэн нь хэнээсээ Айж хойш сууна Гэж....Үзэж...Зорьж....Сэтгэл Зүтгэл Гаргаж бж л хийх Ажил....Мафиас ай гээ шивдээ...Бүү даварцагаа....Хийгээгүй Цулайсан...Мафитай...Хууль Төр Засаг Тэмцэж бж л Засаж Залруулана шүү дээ.....Юу гээдХаа бгаа Хадны Мангаа ярьж....Ард түмний Тархи Хордуулаад бгаа юм бэ...Хэвээр нь Орхи гэсэн үгүү...Амаа хамхи...Больж Үз ...Одоо л хийх ажил...Эс тэгвэл...Хувааж идсээр...Дарамталсаар л бх бно....ЕС ийн Зөв...Амжилт хүсэе....Үнэн ялах жамтай....Бүх ард түмний Тусын тулд...Хөгжилын Төлөө Урагшаа..ЕС.д .Амжилт ,эрүүл Энхийг хүсэе..

Монгол
2 долоо хоногийн өмнө
66.181.161.103

Олоон жил Эх орныг Цөлөмсөн Олигархиудын ажиллагаа Эцэслэх Цаг дор ирсэнийг Түмэн Олон мэдэрч бна......БҮХ юм Цаг хугацаатай Бөлгөө...ЗӨВ 2

Монгол
2 долоо хоногийн өмнө
66.181.161.103

....Шарилж Лууль...Баагий Бөлгөө...

irgen
2 долоо хоногийн өмнө
202.126.88.222

Khurelsukh ebii g ylaaguich eronhiilogch bolson Oyuk shir zagaasai demjigch mass bgaa shuu

Зочин
2 долоо хоногийн өмнө
103.57.92.32

Оюун-Эрдэнэ намынхаа Сонгуульд амласан амлалтыг биелvvлэхийн телее биш Хvрэлсvхийн 14 тэрбум Сv Батболдын гадаадад битvvмжлэгдсэн херенгийн асуудлыг одон тvмний анхаарлаас холдуудахын тулд бусдын захиалгаар дуугарч байгаа нь еерее еерийгее яллаж байгаа хэрэг. Гашуунсухайтын ажил хойшлогдсон нь АН , Баттулгатай холбогдолгуй. Тухай vеийн ЗГ ( МАН) 780 сая долларыг биш 280 саяыг егеед л тэр менгеер нь тулгуур далан бариад л ажил зогссон ( Нямдорж зогсоосон ) нь ТУЙЛЫН YНЭН шvv дээ. Дараа нь тэр тулгуур , далан (овоолсон шороон ) дээр нь ТЗ ын ажлыг дуусгасан биздээ.

Зочин
2 долоо хоногийн өмнө
202.126.88.185

Ouynerdene tegeed uahii uaj ch chadahgyishdee ha ha turshlaga bna mungu iluu oims eleesen nas bna

Ажиглагч
2 долоо хоногийн өмнө
66.181.161.33

Худлаа л болов уу. Чадахгүй нь ойлгомжтой. Жэнкогийн троллууд огт хөдлөхгүй бгаа нь ажинлагдаж байна

 Анимэ сан

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.