Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр 39 ХК-ийн 526,131 ширхэг хувьцааг 135.9 сая төгрөгөөр арилжлаа.
Дэлгэрэнгүй мэдээллээс үзвэл 18 ХК-ийн ханш өсөж, 16 ХК-ийн ханш буурсан бол таван компанийн ханш тогтвортой байлаа.
ТОдруулбал, "Мон-Ит Булигаар" (MBG+13.99%), "Тэнгэрлиг медиа групп" (TNGR+9.17%) болон "Талх чихэр" (TCK+7.52%) ХК-ийн ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Бодь Даатгал" (BODI-9.79%), "Түшиг Уул" (TUS-9.09%) болон "Сүү" (SUU-4.18%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
Хөрөнгө оруулалтын хоёр сангийн 5,940 нэгж эрхийг 4.5 сая төгрөгөөр арилжсан бол компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 55 үнэт цаасыг 5.4 сая төгрөгөөр тус тус арилжжээ. ТOП-20 индекс 0.33 хувиар өсөж, 33713.51 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 4,956,411,145,920 төгрөг боллоо.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Эсгий эсгий гулын үйлдвэрийн хувьцаа байна яаж ашиглах вэ?