Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт коронавирусийг илрүүлэх PCR шинжилгээгээр 333 тохиолдол шинээр батлагджээ.
Ингэснээр нийт бүртгэгдсэн халдварын тоо 942,186 болж нэмэгдэв.
Илэрсэн халдварын 161 нь Улаанбаатар хотод, 172 нь орон нутагт бүртгэгдсэн байна.
Орон нутагт илэрсэн халдварыг аймаг тус бүрээр авч үзвэл,
Мөн сүүлийн 24 цагийн хугацаанд 611 хүн эдгэрсэн бол одоогоор 9600 хүн хяналтад байна.
Халдварын тохиолдол эрс нэмэгдэж байгаа тул иргэд олон нийтийн газар амны хаалт тогтмол зүүх, халдвар хамгааллын дэглэм баримтлах шаардлагатайг эрүүл мэндийн байгууллагууд анхааруулж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.