Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан:
-Энэ жил улсын хэмжээнд 368.4 мянган га талбайд улаанбуудай, 19.7 мянган га-д төмс, 51.2 мянган га-д малын тэжээл, 116 мянган га-д тосны ургамал тариалсан бөгөөд нийт 570.8 мянган га-д тариалалт хийгээд байна. Наймдугаар сарын 20 гэхэд ургацын урьдчилсан тооцоо гарна. Өнгөрсөн оны ургац хураалтын үеэр шатах тослох материал болон дизель түлшний үнэ 3,380 төгрөг байсан бол өнөөдөр 4,030 төгрөг болж 19.6 хувиар өсжээ.
Хаврын тариалалт, намрын ургац хураалтад нийт 20-25 мянган тонн түлш хэрэгтэй болдог. Иймд энэ намрын ургац хураалтын бэлтгэл ажилд зориулж 10 мянган тонн түлшийг хаврын тариалалтын үеийн үнийн түвшинд байлгахаар Засгийн газрын нөөц сангаас 6.5 тэрбум төгрөгийг гаргахаар шийдвэрлэлээ. Энэ татаасыг ургац хураалтын гүйцэтгэлээр буюу төмс, хүнсний ногоо, улаанбуудайн ургац хураалтын дүнгээр нь олгоно гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.