АИ-92 шатахууны Гаалийн албан татварыг 2022 оны наймдугаар сарын 1 хүртэл чөлөөлсөн байсныг он дуустал болгон сунгахаар болж Засгийн газрын тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулсан байна.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон:
-Газрын тосны бүтээгдэхүүн, түүхий тосны үнэ оны эхнээс 70-80 хувь өссөн. Норвеги, Швейцарь зэрэг улс ямар ч зохицуулалт хийхгүйгээр зах зээлийн зарчмаар нь явуулж байна. Харин зарим улс татварын хөнгөлөлт үзүүлж, зарим нь татаас өгөх, үнийн тохиргоо хийж хослуулан хэрэгжүүлж байгаа ч улс орнууд ч байна.
Манай улсын хувьд дөрөвдүгээр сарын 15-нд Гол нэр төрлийн зарим бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомстлоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг санаачлан боловсруулж, шатахуун дээр авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар тусгасан.
Энэ хүрээнд Засгийн газар 160, 161 дүгээр тогтоол гарч, наймдугаар сарын 1 хүртэл АИ-92 шатахууны Гаалийн албан татварыг тэглэсэн байсныг он дуустал үргэлжлүүлэхээр боллоо. 160 дугаар тогтоолын дагуу Дизель түлшний Онцгой татварыг он дуустал тэглэхээр болсон.
ОХУ-тай олон түвшинд хийсэн хэлэлцээрийн үр дүнд АИ-92 шатахууныг он дуустал 2,390 төгрөгөөр худалдах нөхцөл бүрдсэн гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.