СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2022-07-27

🔴 LIVE: Ч.Отгочулуу: Нэгдсэн төсөвгүйн улмаас хөшөө барих нь мөнгө угаах хэрэгсэл болжээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Баярцэцэг
1 жилийн өмнө

Ардчилсан намын удирдлагууд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. 

АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр:

-Монголчуудын зарим хэсэг нь банкнаас зээл авч амьдралаа өөд нь татъя гэсэн ч банк зээл өгөхгүй байна. 

Монгол төрийн бодлого ахархан болж. Эдийн засагчид монголын эдийн засаг ирэх он гараад элгээрээ хэвтэнэ гэж ярьж, дүгнэж байна. 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд энэ улсыг удирдах эдийн засгийн ойлголт, ухаан байхгүй. УИХ-ын дарга аа, ажлаа хийхгүй байгаа сайд нарт хариуцлага тооц, УИХ-ыг тараах хүртэл арга хэмжээ авах хэрэгтэй. 

Бид БНХАУ-ын Гадаад хэргийн сайдтай хил нээх эсэх асуудлыг ярьтлаа жижгэрсэн байна. Монгол улсыг ийм байдалд хүргэсэн хүмүүс бол өнөөгийн эрх баригч нар. 2012 оны үед Ардчилсан нам эрх барьж байх хугацаанд арай ч ийм байгаагүй юм шүү.

2020 оны сонгуулийг МАН луйвардаад авчихсан, бидэнд одоо эрх мэдэл алга. Бүлгийг хүртэл та нар тараасан. АН-ыг ийм байдалд хүргэж, хуваагдуулсан нь МАН-ын хийсэн ажил, цаашилбал Оросуудын явуулсан бодлого, холоос ирсэн чулуу шүү гэв.

Эдийн засагч Ч.Отгочулуу:

-Эдийн засгийн эрх чөлөөгөөр Монголчууд хойш ухарч байна.

Хоёр эмэгтэй тутмын нэг нь ажилгүй болчихсон байна. Засгийн газар амин хувиа бодохгүй, ард иргэдээ бодох хэрэгтэй. Монгол улс хөшөөний улс болсон байна. Урд нь долоо хоногт нэг хөшөө нээдэг байсан бол одоо өдөрт нэг хөшөөний нээлт хийж байна.

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Иргэн
1 жилийн өмнө
66.181.161.19

АН 2 хуваагддаг нь танай намын дотоод хэрэгээ битгий хүнээс өө хай

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.