СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-07-27

Сэлэнгэ аймгийн төвд нэг уут цементийг 14 мянган төгрөгөөр худалдаалж байна

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
1 жилийн өмнө

Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар хотод нэг уут цемент 14 мянган төгрөгөөр борлуулагдаж байна.

Бүтээн байгуулалтын энэхүү цаг хугацаанд үнийн хувьд өндөр өсөлттэй байгаа бүтээгдэхүүний нэг бол цемент. Сэлэнгэ аймгийн тухайд аймагтаа улсын хэрэгцээний тодорхой хувийг хангах хүчин чадал бүхий цементийн томоохон үйлдвэртэй.

Хөтөлийн “Цемент Шохой” ТӨХК "Үнийн өсөлтийн эсрэг" аяныг улсын хэмжээнд өрнүүлж тодорхой цэгүүдэд зах зээлийн үнээс хямд үнээр цементийг борлуулж байгаа. Уг аяны хүрээнд энэ сарын 19-ны өдрөөс Сүхбаатар суманд нэг уут цементийг 14000₮ борлуулж эхэлжээ. 

Өмнө нь 25000₮ борлуулагдаж байсан цемент ийнхүү үйлдвэрийн үнээрээ борлуулагдах болсон нь хийж бүтээж байгаа хүн бүхэнд бодит дэмжлэг болно гэдгийг аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж онцлон тэмдэглэж, “Цемент Шохой” ТӨХК-ийн хамт олонд ажлын амжилт хүслээ.

Компаний удирдлагын зүгээс Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумаас гадна Мандал, Сайхан сумдад шинээр цэг байршлыг нээн цементээ бодит үнээр борлуулна гэлээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.