СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-07-26

Хэрлэн голд живж байсан иргэний амь насыг аварчээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
2 жилийн өмнө

Ажил үүргээ гүйцэтгэж явсан цагдаагийн хоёр алба хаагч Хэрлэн голд живж байсан иргэний амь насыг аварчээ.

Тодруулбал, өчигдөр /2022.07.25/ өдрийн 12 цагийн орчимд Хэнтий аймаг дахь цагдаагийн газрын Бор-Өндөр сумын сум дундын цагдаагийн хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах хэсгийн хамгаалалтын цагдаа, цагдаагийн дэд ахлагч Н.Анхбаяр, жижүүрийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Д.Энхбат нар "Их хурд-9" наадмын хамгаалалтад үүрэг гүйцэтгээд буцах үедээ голын эргээр явж байжээ.

Энэ үеэр хүний орилох дуу сонсогдсон тул яаравчлан очиход Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын иргэн Т "Хэрлэн" голд хөл алдан живж байсан аж. Цагдаагийн албан хаагчид шуурхай ажиллан уг иргэнийг уснаас гаргаж анхны тусламж үзүүлжээ. 

Өргөсөн тангарагтаа үнэнч байж өөрийн амь насаа үл хайрлан эрдэнэт хүний амь насыг аварсан цагдаагийн алба хаагч Н.Анхбаяр, Д.Энхбат нартаа цаашдынх нь ажилд амжилт хүсье.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Иргэн
2 жилийн өмнө
202.126.89.86

Хөөрхий муу нэртэй цагдаа нар минь халуунд ч хүйтэнд ч хүний төлөө яваад л ...

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.