Экологийн цагдаагийн албанаас хууль бусаар ашигт малтмал олборлох гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр жонш болон түгээмэл тархацтай ашигт малтмалын үйл ажиллагаанд дүн шинжилгээ хийн ажиллаж байна.
Энэ үеэр нэр бүхий аж ахуйн нэгж нь ашигт малтмалын илэрцтэй газарт түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл хууль бусаар гаргуулан, түүгээр халхавчлан ашигт малтмал олборлож байгааг тогтоосон аж.
Уг компани нь хууль бус олборлолт хийхээс гадна их хэмжээний жонш эргэлтэд оруулж, мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй үйлдлийг илрүүлэн шалгаж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Хөдөө орон нутаг сумдаар гадаад дотоодийн олборлогч хулгайч нар зөндөө байгаа шалгаж зогсоо Засгийн газраа Экологийн цагдаагийн алба ! Хоёрдугаарт орон нутагт олборлох лиценз зөвшөөрөл өгдөгийг цуцлах хэрэгтэй!