СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Сонирхолтой | 2022-07-26

Сонирхолтой: Мөндөр яаж үүсдэг вэ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
2 жилийн өмнө

Сонирхолтой баримт

Монголд том, жижиг янз бүрийн хэмжээтэй мөндөр ажиглагддаг. Мөн дэлхийн бусад газарт, жишээ нь АНУ-ийн Оклахамад үүлс нь илүү том, өндөрт байдаг тул өгсөх хөдөлгөөн илүү хүчтэй явагддаг.

Ийм учраас үүлэн доторх өгсөх, уруудах хөдөлгөөн олон удаа давтагдаж, илүү их мөстөх боломж бүрддэг аж. Үүний дүнд мөндөр нь теннисний бөмбөг шиг том болдог. Ийм мөндөр хүмүүсийг гэмтээх, машин, барилга байгууламжид хохирол учруулах аюултай байдаг.

Мөндөр нь аянга цахилгаан эсвэл хүчтэй аадар борооны үед ажиглагдана. Газрын гадарга орчимд агаар дулаан, агаар мандлын дээд хэсэгт агаар илүү хүйтэн байх үед аадар ордог. Дулаан агаар дээш өгсөж, уг агаарт агуулагдаж буй усны уур үүлэнд орж шингэн төлөвт шилжинэ.

Энэ үзэгдлийг конвекцийн үзэгдэл гэж нэрлэнэ. Энэ үзэгдэл нь данханд ус буцалгахтай адил юм. Данхны ёроол дахь усыг халаахад усны уур дээш хөөрдөг.

Үүлний дээд хэсэг маш хүйтэн байдаг учраас бороо мөсөн талст болон хэлбэржиж хөлддөг. Мөсөн талстууд доош унах үедээ үүлэн доторх өгсөж буй агаартай мөргөлдөж нийлэх энэхүү үзэгдлийг агаарын өгсөх хөдөлгөөн гэнэ.

Мөсөн талстууд буцаж дээш өгсөн үүлний оройд ойр очиж, илүү их мөстөж, мөсөн үрэл болж хэлбэржинэ. Энэ үзэгдэл олон удаа давтагдаж мөсөн үрэл томорч, улам бүр хатуу болж мөсөн давхарга үүсгэдэг. Ингэж мөндөр бий болдог байна.

Хангалттай хүнд болмогц дахиж дээшлэхгүйгээр үүлнээс газарт унадаг. Газар дээр бороотой холилдож эсвэл дангаараа мөндөр хэлбэрээр буудаг ажээ.

Эх сурвалж: Цаг-агаар.мн

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.