СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-07-25

Цэргийн албанд татагдахдаа тухайн алба хаагчийн өвчлөл нууц үедээ байсан гэв

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
2 жилийн өмнө

Зэвсэгт хүчний жанжин штабаас Ховд аймгийн 123 дугаар цэргийн ангид сүрьеэгээр өвчилсөн алба хаагчдын өнөөдөр мэдээлэл хийлээ.

Зэвсэгт хүчний жанжин штабын Эрүүл мэндийн хэлтсийн дарга Т.Сүхбаатар:

-Монгол Улс дэлхийн сүрьеэгийн өндөр тархалттай 30 орны нэг. Дотоод болон гадаад нөлөөллөөр сүрьеэ тархдаг. Нэг сүрьеэгийн идэвхтэй тохиолдлын цаана 20-25 тохиолдол бүртгэгддэг. Монголд жилдээ 3-4 мянган тохиолдол гардаг.

Зэвсэгт хүчний 123 дугаар анги дээр гарсан тохиолдол энэ оны гуравдугаар сард анх оношлогдсон. Нууц үедээ байхдаа тухайн цэргийн алба хаагч цэрэгт ирж, гуравдугаар сард сүрьеэ болж идэвхжиж, тухайн ангид анхны тохиолдол бүртгэгдсэн.

4-6 дугаар саруудад Ховд аймгийн бүсийн оношилгоо, шинжилгээний төв, Цэргийн төв эмнэлэг, ХӨСҮТ-ийн тандалтын багийнхантай хамтран гурван удаагийн тандалт хийсэн. Үүнийг дүрс, оношилгоо, цээжний рентген зураг, халдвар үүсгэгчийн шинжилгээгээр тогтоосон. Эдгээр тохиолдлууд идэвхгүй хэлбэрийн сүрьеэ. Нууц үед нь оношилсон.

ДЭМБ-ын зөвлөмжийн дагуу сүрьеэгийн халдвартай ойрхон байсан хүмүүсийг эмчилгээнд заавал хамруулах ёстой. Үлдсэн хугацаат цэргийн алба хаагчдыг урьдчилан сэргийлэх тунгаар эмчилгээнд оруулж байгаа. Төлөвлөгөөний дагуу наймдугаар сарын 15-наар дараагийн холбогдох шаардлагатай бүлгийг ажиллуулах болно. Сүрьеэгийн тархалт хумигдаж, идэвхгүй үед нь эмчилж, оношилж байгааг ойлгоорой гэв.

Сэтгүүлчдийн асуусан асуултад ЗХЖШ-ын нэр бүхий албан тушаалтнууд ийн хариулт өглөө.

-Цэрэг татлагын үзлэгийн үеэр илэрдэггүй юм уу?

-Сүрьеэгийн нууц хугацаа зургаан сар. Рентген дээр шинж тэмдэг гарахгүй тохиолдол бий. Цэргийн албан хаагчийг шаардлагатай зургаан шинжилгээнд хамруулдаг. Тэрний нэг нь цээжний рентген зураг. Тэрэн дээр шинж тэмдэг гараагүй.

Бид нар өөрсдөө сүрьеэгийн нян тээгч нар. Монголчуудын 90 хувь нь сүрьеэгийн нян тээдэг. Гадаад, дотоодын нөлөөллийн улмаас энэ нь өвчин болдог. Агаар дуслын замаар халлдаг, “КОВИД-19”-тай төстэй. Гэхдээ харьцангуй удаан хугацаагаар үргэлжилдэг.

-Сүрьеэ туссан алба хаагчдыг халах уу?

-Засгийн газрын тогтоолоороо халагдах өвчний нэг мөн. Гэхдээ нууц үедээ оношлогдсон хүүхдүүд маань халдвар тараах эрсдэлгүй. Идэвхгүй хэлбэрийн сүрьеэгээр өвчилсөн. Үүнийг Эрүүл мэндийн сайдын гаргасан зөвлөмжийн дагуу эмчилгээ хийж байгаа.

Н.Номин-Эрдэнэ 

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (3)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 жилийн өмнө
122.201.21.14

Тэр Ховдын сэтгүүлчийг дарамталж заналхийлсэн тэр ангийн орлогч дарга билүү тэр муу новшийг армиас хал сэтгүүлчийг өмөөрөх хүн захаас аван байгаа шүү новшоо

ЗОЧИН
2 жилийн өмнө
66.181.186.123

ЭРҮҮЛ МЭНДИЙН ИЖ БҮРЭН ҮЗЛЭГЭЭР ОРООД ЦОО ЭРҮҮЛ ГЭЭД ШИГШИГДЭН ОЧСОН ХӨВГҮҮДИЙГ ГУТААН ДОРОМЖИЛЖ БАЙГАА ЮМ ШҮҮ!!! ЭРҮҮЛ МЭНДЭЭР ТЭНЦЭЭГҮЙ ЭЛДЭВ АРГА ХЭРЭГЛЭЭД ЯВЖ ЧАДАХГҮЙ ХӨВГҮҮДИЙН АЗ БОЛЖЭЭ!

Зочин
2 жилийн өмнө
202.126.90.66

Идэвхигүй хэлбэрийн сүрьегээр өвчилсөн халдварлах чадваргүй юм бол яахаара а 24 цэрэг сүрье гэж оношлогддог билээ арай арай

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.