Зоонозын Өвчин Судлалын Үндэсний Төв, Увс аймгийн ЗӨСТ, ОХУ-ын Эрхүү хотын Сибирь, Алс дорнодын тарваган тахал эсэргүүцэн судлах эрдэм шинжилгээний хүрээлэнгийн мэргэжилтүүдээс бүрдсэн баг 2022 оны зургаадугаар сарын 29-нөөс долдугаар сарын 14-ний хооронд тарваган тахлын голомтод тандалт судалгаа хийжээ. Тодруулбал, Увс аймгийн Бөхмөрөн, Сагил сум, хил орчмын нутагт хийсэн тандалт судалгааны үр дүнд тарваган тахлын үүсгэгч илэрч, дээрх сумдын нутаг дахь тарваган тахлын байгалийн голомтын идэвх нэмэгдсэн, тархвар судлалын эрсдэл үүсэх магадлалтай байгааг тогтоосон байна.
Увс аймгийн ЗӨСТ нь аймгийн төвийн эрсдэлтэй бүлгийн хүн амыг тарваган тахал өвчний эсрэг дархлаажуулалтад хамруулж, боом, тарваган тахал өвчний санамж, материалыг тараажээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.