СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-07-25

Чежү рүү зорчсон манай улсын 23 иргэний 18 нь хугацаа хэтрүүлэн үлджээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Баярцэцэг
2 жилийн өмнө

Гадаад Харилцааны Яамнаас Чежү рүү зорчсон иргэдийн талаар мэдээлэл өглөө.

2022 оны зургаадугаар сарын 22-нд Чежү рүү зорчсон манай улсын 23 иргэний тав нь визгүй зорчих хугацаандаа БНСУ-аас гарсан байна. Харин 18 иргэн хугацаа хэтрүүлэн үлджээ.

Хууль бусаар байгаа гадаадын иргэдийг олж тогтоох, албадан гаргах ажиллагааг БНСУ-ын хууль хяналтын байгууллага хэрэгжүүлдэг. Одоогоор Солонгосын талаас дипломат шугамаар манай талд мэдэгдээгүй байна.

БНСУ-ын Хууль зүйн яам, Цагаачлалын албанаас Чежү арал руу визгүй зорчих хөнгөлөлтийг цуцлах эсэх албан ёсны шийдвэр гаргаагүй хэвийн нэвтрүүлж байна гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 жилийн өмнө
192.82.84.115

Эх орондоо хүн шиг амьдарч чадахгүй болоод л аргагүй эрхэнд амьдралынхаа төлөө зугтлаа даа хөөрхий минь.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.