Сонсголын бэрхшээлтэй хүүхдүүд суралцдаг 29 дүгээр тусгай сургуулийн удирдлага байсхийгээд л олны хэл аманд өртөж, ажлаасаа чөлөөлөгддөг. 2017 онд тус сургуульд багш нар нь сурагчдаа дарамталж хүчирхийлсэн гэх үндэслэлээр захирал Б.Батсайханыг чөлөөлсөн. Түүний дараа Д.Оюунсувд гэх хүнийг томилсон ч эрх мэдэл, албан тушаалаа урвуулсан хэрэгт холбогдсон юм.
Энэ асуудлыг тухайн үед тусгай хэрэгцээт эл сургуулийн сурагчид, багш ажилчид нь “шүгэл үлээснээр” АТГ-т шалгах болсон билээ.
АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгалтаараа Д.Оюунсувдыг 29 дүгээр сургуулийн сургалтын менежерээр ажиллаж байхдаа эрх мэдлээ урвуулж, химийн багшаар ажилд орсон М.С-д “Шинээр ажилд орсон багш нар хувиараа сургуульд самбар авдаг” хэмээн хуурч, 2018 оны ес болон арванхоёрдугаар сард тус бүр 500 мянган төгрөг авч залилсныг тогтоожээ. Мөн 2020 онд тус сургуулийн захирлаар томилогдсоныхоо дараа Т.Ундралыг сургалтын менежерээр ажилд авсны хариуд 800 мянган төгрөг, Ж.Батлхагвыг сэтгэл зүйчээр томилж, “Пандора” гэх брэндийн бугуйвч, Х.Жаргалсайханыг бага ангийн багш болгоод 400 мянган төгрөгийн хахууль авсныг ч бас нотлох баримтаар баталгаажуулсан байна.
Уг хэрэгт яллагдагчаар татагдсан Д.Оюунсувдад НПГ-аас Эрүүгийн хуулийн 17.3-2.1 дэх хэсгийн албан тушаалын байдлаа ашиглаж бусдыг залилсан, 22.4-2-т заасан “Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд мөнгө, эд зүйл авсан” гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэж, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлээд байна.
Харин түүнд хахууль өгч ажилд томилогдсон багш нар болох гурван хүнд мөн хуулийн 22.5-1 дэх хэсгийн “Өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгсөн” хэмээн яллагдагчаар тооцон шүүхэд шилжүүлжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
batcaihan zahirl n huuhed huchirhiilcn gj bitgii hudlaa cencaaz tavi yumrch zuil notlogdoogui shuu odoo uur gazr zahlrlaa hj bg hunii ner hundiig ingej gytaaj bolohgui shuu
Өмнөх захирлыг зүгээр л гүтгээд тэр нь прокуророор ямар ч зүйл нотлогдоогүй шүү.Энэ сэдэв дээрээ зүгээр л Оюунсувдаа бичнэ биз.Тэгээд Оюунсувд ажлаа хийж л байгаа ш тээ.
zahiral ni yasan gazar we shudraga hvn tomiloochee
Оюунсувд гэгч авгай яаж сургуулийн захирал хийдэг байнаа.Гэр бүл үймүүлж явдаг ёс зүйгүй шуналтай авгайг тэтгэвэрт нь гаргах хэрэгтэй.