СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эрүүл мэнд | 2022-07-22

Омикроны BA4, BA5 хувилбар долдугаар сарын сүүл үеэр нийт халдварын 80-90 хувийг эзлэх магадлалтай

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Баярцэцэг
2 жилийн өмнө

Эрүүл мэндийн яамнаас цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. 

Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр:

-Манай улсад Омикроны BA.4, BA.5 хувилбар нь 10 орчим хувийг эзэлж байна. Дэлхийн бусад улс оронд илэрсэн өнгөрсөн долоо хоногийн тохиолдлын тоог бүсчлээд үзвэл, Зүүн өмнөд Азид 37 хувиар өссөн. Япон, БНСУ-д тохиолдлын тоо 2-3 дахин нэмэгдсэн.

Манай улсын хувьд 2021 оны долдугаар сараас хойш цар тахалтай тэмцэх бодлого явуулж эхэлсэн анхны улсуудын нэг. Тиймээс шинэ давлагаа эхэлж байгаа ч хөл хорио тогтоохгүй. Харин иргэд амны хаалтаа зүүх, олон нийтийн арга хэмжээнд оролцохгүй байхыг уриалж байна. Энэ ВА4, ВА5 нь омикроны сүүлийн хувилбар биш. Дахин өөр хувилбар гарах магадлалтай гэдгийг анхааруулж байна. 

Ингэж тасралтгүй ханиаснаас болж уушгины жижиг судаснууд тасарч, цустай цэр гарах шинж тэмдэг голлож байна.

Хүүхэд энэ хувилбараар өвчилсөн тохиолдолд эхний гурав хоног халуурч, ханиалгаж, гурав дахь хоногоос гайгүй болж байгаа. Мөн хэвлийгээр өвдөх, бөөлжих, гүйлгэх, шинж тэмдэг илэрч байна. Эцэг эхчүүд хүүхдээ ханиалгахад сандарч, эмнэлэгт хэвтэх хүсэлт ихээр тавьж байгаа. Эрүүл мэндийн байгууллагын зүгээс халдвар авсан хүүхэд, насанд хүрэгчдийг гэртээ эмчилгээ хийж, эм уух, халуун хоол цай хэрэглэж дархлаагаа дэмжихийг зөвлөж байна.

 гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 жилийн өмнө
59.153.113.222

Хөл хорио тогтоохгүй гэхээр аюулгүй гэсэн үг. Хэрвээ амь насанд аюултай байсан бол хөл хорио тогтоох байсан. ЭМД санг хэдэн ч удаа хоословдоо та нар. Нэг хүнийг 7 саяаар эмчилсэн гээд байгаа. Одоо л бас тийм үнээр эмчилж мөнгө идэж уусаар л байна уу та нар.

чоижин
2 жилийн өмнө
122.201.31.92

хэнии мэргэнд тэгэж буугаав

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.