СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Соёл урлаг | 2022-07-22

"Нүүдэлчин Монгол-2022" соёлын биет бус өвийн их наадам ирэх сард Тэрэлжид болно

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Баярцэцэг
2 жилийн өмнө

“Нүүдэлчин Монгол-2022” соёлын биет бус өвийн их наадам энэ оны наймдугаар сарын 12-14-ны өдрүүдэд “Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газар”-т болох талаар Соёлын сайд Ч.Номин мэдээлэв. 

Уг их наадам соёлын биет бус өвийг хадгалж хамгаалах, түүнийг өвлөн уламжлагчийг тодруулах, алдаршуулах, авьяас билгийг хөгжүүлэх, олон нийтэд сурталчлан, түгээн дэлгэрүүлэх зорилготой бөгөөд гурван жил тутам улсын хэмжээнд зохион байгуулж байхаар хуульчлагджээ. 

Соёлын салбарын хөгжлийн бодлогод туссан зорилт арга хэмжээ, хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор “Нүүдэлчин Монгол-2022” соёлын биет бус өвийн их наадмыг Соёлын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар хамтран соёлын биет бус өвийн долоон ай савын 362 өвийн төрөл зүйлийн хүрээнд зохион байгуулахаар бэлтгэл ажилдаа оржээ. 

Соёлын биет бус өвийн их наадмаар

  • 21 аймаг, нийслэлийн шилдэг өвлөн уламжлагч нарын зан үйлийн үзүүлбэр,
  • язгуур урлагийн тоглолт,
  • гар урлалын үзэсгэлэн,
  • соёлын биет бус өвийг таниулан сурталчлах арга хэмжээ,
  • уралдаан, тэмцээн,
  • соёлын бүтээлч үйлдвэрлэл,
  • үзэсгэлэн худалдаа,
  • орон нутгийн онцлогийг харуулсан уламжлалт хоол хүнс,
  • идээ ундааны фестиваль,
  • шилдэг өвлөн уламжлагч
  • нүүдэлчдийн хүүхдийн тоглолт зэрэг өргөн арга хэмжээ болно. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.