СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-07-22

Ерөнхий сайд шатахуун импортлогчдыг дарамталсан уу?!

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
2 жилийн өмнө

Цаашдаа ч ингэсээр байх бололтой юм.

Сая наадам дамнаад амарч явах хооронд дизелийн түлш, АИ95 шатахууны үнэ 4000 даваад явчихав. Харин АИ92 нь хэвэндээ үлджээ. Оросын Гадаад хэргийн сайд С.Лавровыг ирэхэд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ гуйж байгаад он дуустал хэвээр нь байлгахаар тохирсон гэсэн мэдээлэл байгаа юм. 2023 он гарахаар С.Лавров гуайн “ам” дуусна. Тэгэхээр АИ92 шатахуун Сингапурын биржийн ханшаар нэмэгдэж буй дизелийн түлш, АИ95 хоёроо дагаад талийх уу гэдэг асуулт гарч ирнэ.

Угаасаа Монголын амьдрал, амьжиргаа шатахууны үнээс шууд шалтгаалж байдаг л даа. Тийм учраас дизелийн түлш, АИ95 шатахууны үнийн өсөлт, бас АИ92 шатахууны үнэ ч тодорхой хэмжээгээр нэмэгдсэн зэрэг нь Засгийн газрын анхаарах ёстой асуудал болж байгаа юм. Засгийн газрын уржигдрын ээлжит хуралдаан дээр энэ талаар ярьсан байна. УУХҮ-ийн сайд Г.Ёндон нөхцөл байдлын талаар мэдээлэл хийжээ. Тэрбээр “...УУХҮЯ-наас “Роснефть” компанитай хэлцэл хийж, энэ оны 4, 5, 6 дугаар саруудад нийлүүлэх 120 мянган тонн АИ92 шатахууны хилийн үнийг тонн тутамд 840 ам.доллараар худалдан авах тохиролцоонд хүрсэн. Ингэснээр дөрөвдүгээр сараас литр тутмын өртөг 3325 төгрөгт хүрэх тооцоололтой байсан. АИ92 шатахууны жижиглэнгийн үнийг 2390 төгрөг болгож тогтворжуулсан. 2022 оны долдугаар сард “Роснефть” компанитай дахин хэлцэл хийсний үр дүнд энэ оны арванхоёрдугаар сарыг дуустал АИ92 шатахууны үнийг тонн тутамд 830 ам.доллараар худалдан авах тохиролцоонд хүрээд байна. Ингэснээр Сингапурын бирж дээр 1285 ам.долларт хүрсэн АИ92 шатахууны литр тутмыг 2390 төгрөгөөр он дуустал тогтвортой байлгах боломжтой болсон” гэжээ. 

Үүнээс гадна дээрх хуралдаан дээр манай шатахуун импортлогчид үнэ дээр тодорхой нэмэлт үүсгээд байгаа тухай яригджээ.

Тэрбээр “... Шатахуун импортлогчид тодорхой алдагдалтай явж байгаа нь үнэн. Гэхдээ АИ92 шатахууныг 830 ам.доллараар авахаар ярьж тохироод байхад үнэ нэмнэ гэж ярьж болохгүй. Шатахууны импортлогчид компаниуд үгсэн хуйвалдаж байгаа бол Засгийн газар “Роснефть”-д шууд борлуулах эрх олгож болно шүү. Угаасаа импртлогчид шатахуунаа нэг л үйлдвэрээс авдаг. Заавал дунд нь ашиг хийлгэх гээд царайчлаад байх шаардлагагүй. НИК-ийг хувьчилсан нь манай өнгөрсөн 30 жилийн бодлогогүй үйлдлүүдийн нэг байсан” гэсэн байна.

Энэ нь шатахууны импортлогчдод албан ёсоор очсон эсэх нь одоогоор тодорхойгүй. Ямартай ч, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ цаашид шатахуун импортлох үйл ажиллагаа эрхэлж буй үндэсний компаниудаа шахаж, дарамтлах бодлого барьж болзошгүй нь эндээс харагдаж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ДОЛДУГААР САРЫН 22. БААСАН ГАРАГ. № 139 (6871)

Б.ДАМДИН-ОЧИР

Сурталчилгаа


Сэтгэгдэл (20)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Мөнхбаатар
2 жилийн өмнө
139.5.216.113

Зөв зөв шатахуун импортлогчдыг байранд нь тавь

Зочин
2 жилийн өмнө
103.229.120.73

Зөв шүү, арай л амиа бодсон нөхдүүд

Бодит байдал
2 жилийн өмнө
202.21.108.205

Одоо эднийг мянга дарамтлаад ямар ашиг тус гарахын бэ? Энэ компанууд ченж хийж л ашигаа олж байгаа худалдааны компанууд ш дээ. Тэд үйлдвэрлэгч биш. Жинхэнэ үйлдвэрлэгчийг Монголд оруулж ирэх ёстой байхгүй юу. Тэгж байж л шатахуун хямдарч хөгжилгүй алдсан 30 жилээ олж авна шд ээ. Үйлдвэрлэл хямд шатахуун хэрэглэж байж л хөгжинө. Тэгж байж өрсөлдөх үнэ ханш тогтож үйлдвэрүүд ашигтай ажиллах нөхцөл бүрдэнэ. Одоо Роснефтийг л оруулж ирэх цаг болсон. Монголд нефтийн үйлдвэр баригдлаа ч Оросоос шатахуун, түүхий нефть, шатах тослох материаль оруулж ирсээр л байх болно ш дээ. Одоо ченж компануудыг 30 жил баяжуулахын төлөө зүтгэж хөгжлөөс 30 аас 50 жилээр хоцрогдлоо. Одоо ухаарах цаг болсын биш үү?

Zochin
2 жилийн өмнө
202.55.183.244

Zamaas ni vne mash olon jil nemlee.Zasgiin gazar zohitsuulj vne buulgashgvi bol ard tvmen ulam l hetsvvdsen heveer.

Зочин
2 жилийн өмнө
192.82.66.229

Шууд оруул, ченж дээр алуулж байн шүү дээ

Зочин
2 жилийн өмнө
66.181.161.122

Zuw dawarsan umnyydiig darax l xeregtei

Иргэн
2 жилийн өмнө
66.181.161.1

Дарамтлах биш ээ бүр бүгдийг нь цуцла роснефть газпромын колонкуудыг оруул аа алдагталтай үхэх гээд байгаам бол зайгаа тавиад үайлаад өгцгөө олигархууд минь

zochin
2 жилийн өмнө
66.181.161.66

Eronhii saidin zow harin ch ed nartai uzeh heregtei bairand ni tawi huuli hyanaltin baiguullagaar shalguul nowshnuudig!

Зочин
2 жилийн өмнө
103.229.121.113

НИК-иын хувьчлалд МАХН буруутай.

Иргэн
2 жилийн өмнө
66.181.161.1

ЕСайд эднийг дарамтлах яах вэ тэр нефтийн үйлдвэрийн бүтээн байгуулагчидаа очиж шахаж шаард тэнд ажил гэж үнэн дампуу явж байгаа ажил ч алга цалин мөнгөө ч өгнө гэж гонж арай л байна

Зочин
2 жилийн өмнө
66.181.161.36

NiK iig yaj xuvichlaj avsan shalgax xeregtei ? zov zamaar avsan bnu shalgaad buruu zamaar avsan bol uls butsaaj avax xeregtei xeseg xumuusiin suvdag setglees bol bux niiteeree ard tumen xoxirch yaduurch boloxgui bizdee ? yg unen gevel ed nar negch buteen baiguulalt xiigeegui xuuchin buteen baiguulaltiig deeremdej luivardaj avsan

Баасансүрэн
2 жилийн өмнө
202.126.89.168

Хэн чадаж байгаа нь аваад ирж болдог болгочихооч. Шатахуун импорлогчид маш ашигтай баян байгаа.

Зочин
2 жилийн өмнө
66.181.184.113

Мундаг бнаа хулгайч нартай чадлаараа үзэж бнаа. Хэн ч ингэж чадаагүй штээ.

Жолооч
2 жилийн өмнө
202.9.47.146

Нийтдээ үнэ өсөж амьдрал доройтохын эх үүсвэр нь шатахууүны үнийн өсөлт байсаар байж ард түмнийг элгээр нь хэвтүүллээ.Бид ер нь хэдэн хувийн Банк,Шахуун импортлоглогчдын улайрсан шуналын золиос болж ядуурлын тамд хоног өнгөрөөж байна,яасан ёроолгүй шунал,энэрэлгүй сэтгэлтэй хүмүүс вэ. Ерөнхий сайдаа гаднын банк, Роснефть-тийг оруулъяа.

Зочин
2 жилийн өмнө
103.140.11.128

Хэтэрхий ихээр амныхаа зоргоор нэмдэг сайдын зөвөө

Зочин
2 жилийн өмнө
202.55.188.34

ene asuudal deer bol e.saidiinzow shvv

Зочин
2 жилийн өмнө
202.126.88.127

Угаасаа л шахаж шаардаж зохицуулна ш дээ. Юу нь буруу гэж. Дуугүй л бай гэсэн үг үү. Шахаж шаардаж зохицуулахгүй бол төр байгаад яах юм

Зочин
2 жилийн өмнө
202.55.188.38

9

ЭРДЭНЭБААТАР
2 жилийн өмнө
202.55.188.38

Ард түмнээрээ тоглож доромжилж дарамталдаг мундаг кампаанууд тэд ямарч баялаг бүтээдгүй ард түмнийг2-6 цаг шатхуунд очерлуулж цөөнгүй хүмүүс машинаа түрж колонк ордог энэ арайл дэндсэн дэндүү эрээ цээргүй хүмүүс шүү

Зочин
2 жилийн өмнө
66.181.161.112

Наушкаар шатахуун орж ирээд сэлэнгж дарханы колонкуудаа цэнэглэлгүй хот орж.эргээд машинаар зөөдөг улс да бид

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.