Төмсний үнийн өсөлт нь шатахууны үнийн өсөлттэй хамааралгүй, нийлүүлэлтийн хомсдол үүссэнтэй холбоотой гэж Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар дүгнэжээ.
Хүнсний ногооноос
Өнөөдөр Барс зах дээр 8 тн төмс бууж Улаанбаатар хотын зах дэлгүүрүүдээр нийлүүлэгдэж,
Шинэ ургацын төмс гарч нийлүүлэлт нэмэгдэж эхэлж байгаа бөгөөд цаашид үнэ буурах хандлагатай байна.
ШӨХТГ-аас ажлын хэсэг гарч зах зээлийн зарчмаараа өссөн үү, үгсэн хуйвалдаж үнэ тогтоосон уу гэдэгт шалгалт хийж байна. Мөн дотоодын ногоочдоо дэмжих үүднээс төмсний импортын татварыг 30% болгож өсгөсний улмаас импортын төмс орж ирэхгүй байгаа бөгөөд шинэ ургацын төмс гарч ирээгүй байх долдугаар сарын дунд үед хомсдол үүсч байна.
Иймд тариалалтыг нэмэгдүүлэх, долдугаар сард импортын татварыг хөнгөлж уян хатан болгох, зоорь савны нөөцийг нэмэгдүүлэх, хомсдол үүссэн үед борлуулах дотоодын хүнсний ногооны нөөцийг бүрдүүлэх гэх мэт бодлогын зөвлөмжийг Хүнс, хөдөө аж ахуйн яаманд хүргүүлэхээр бэлтгэж байна гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.