СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-07-21

НӨАТ-ын буцаан олголтыг энэ сарын 28-наас олгоно

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Баярцэцэг
2 жилийн өмнө

НӨАТ-ын энэ оны II улирлын баримтыг долдугаар сарын 8-ны дотор цахим татварын системд бүртгүүлснээр 28-наас эхлэн олгох юм. Тодруулбал,

  • НӨАТ-ын I улирлын буцаан олголтыг дөрөвдүгээр сард,
  • II улирлын буцаан олголтыг долдугаар сард,
  • III улирлынхыг аравдугаар сард,
  • IV улирлын буцаан олголтыг дараа оны нэгдүгээр сард тус тус олгодог журамтай.

Өнгөрсөн оны IV улиралд нийт 1.153.999 иргэнд 64.4 тэрбум төгрөг буцаан олгосон бол 2022 оны нэгдүгээр улирал 70 гаруй тэрбум төгрөгийг буцаан олгожээ.

Мөн НӨАТ-ын буцаан олголтоор дараах татваруудыг төлөх боломжтой. 

  • Автотээвэр, өөрөө явагч хэрэгслийн татвар
  • Галт зэвсгийн албан татвар
  • Үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар
  • Газрын төлбөр /
  • Газрын үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар
  • Малын тоо, толгойн албан татвар

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.