СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Б.Баасанцогт нарт холбогдох хэргийн шүүх хурлыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулжээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
2 жилийн өмнө

Өмгөөлөгч Б.Баасанцогт болон шүүгч асан Б.Мөнхбаяр, Д.Энхцэцэг, “Номин холдинг” ХХК-ийн Санхүүгийн бизнес хариуцсан захирал И.Галбуян нарт холбогдох хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх энэ сарын 8-нд хэлэлцэхээр товлоод байв.

НПГ-аас Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч асан Б.Мөнхбаяр, Д.Энхцэцэг нарт Эрүүгийн хуулийн 22.1-1-т заасан албан тушаалаа урвуулсан, 22.4-2 дахь хэсгийн “Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд бусдаар дамжуулан хахууль авсан”, “Номин холдинг” ХХК-ийн Санхүүгийн бизнес хариуцсан захирал И.Галбуяныг бусдад хахууль өгсөн, “Улаанбаатар импэкс” компанид мөн хуулийн 22.5-3 дахь хэсгийн “Өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгөх гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн” хэмээн яллах дүгнэлт үйлдсэн. Харин Б.Баасанцогтод Эрүүгийн хуулийн 22.5-1-ийн бусдад хахууль өгөх гэмт хэрэгт хамтран оролцсон, 12.6-2 дахь хэсгийн биеэ үнэлэхийг зохион байгуулсан гэх үндэслэлээр буруутгаад буй билээ. Өмнө нь шүүгдэгч нарын өмгөөлөгч шүүгчээсээ татгалзсанаар тодорхойгүй хугацаагаар хойшлуулаад байсан эл хэргийн шүүх хурал товлосон өдрөө болсонгүй.

, шүүгч нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр шүүх, шүүгчид нөлөөлөхийн завдсан хэмээн мэдүүлэг хөтөлж, Шүүхийн ерөнхий зөвлөлд хүргүүлсэн зэрэг үндэслэлээр тодорхойгүй хугацаагаар хурлыг хойшлуулахаар шийдвэрлэсэн байна. Эл дөрвөн хүнд холбогдох хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч И.Ганбат удирдан явуулахаар болсон билээ.

“Номин холдинг” ХХК-ийн Санхүүгийн бизнес хариуцсан захирал И.Галбуян хахууль өгсөн үндэслэлээр яллагдагчаар татагдсан шалтгаан нь “Ариг” банк, “Улаанбаатар импэкс”-ийн хооронд өрнөсөн хувьцааны маргаантай холбоотой хэргийг өөрсдийн талд ашигтай шийдвэрлүүлэхийн тулд дээрх хоёр шүүгчид Б.Баасанцогтоор дамжуулан хахууль өгсөнтэй холбоотой юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

AA
2 жилийн өмнө
202.9.46.4

Nomin ugasaa luivar

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.