Цар тахлын үед ажилласан эрүүл мэндийн салбарынханд талархан "Тамгагүй төр” жүжгийг үнэ төлбөргүй үзүүлжээ.
Энэ талаар "Хөдөлмөрийн баатар, Төрийн соёрхолт, Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн Бавуугийн Лхагвасүрэнгийн зохиол “Тамгагүй төр” драмын жүжгийг 2022 оны долдугаар сарын 13-17, 19-21-ний өдрүүдэд эрүүл мэндийн салбарын 1,700 гаруй эмч, эмнэлгийн ажилчдад үнэ төлбөргүй толилууллаа.
Коронавирусийн цар тахлын амаргүй хүнд үед хоёргүй сэтгэлээр ажилласан Эрүүл мэндийн салбарынханд талархал илэрхийлж, жүжиг үзэх боломжоор хангасан Улсын Драмын театр, Hero entertainment групп, Монгол Улсын Үндэсний урлагийн их театр, "Номадс Хоспиталити" ХХК болон нийт уран бүтээлчдэд эрүүл мэндийн салбарын эмч, эмнэлгийн ажилчдын өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлье" хэмээн Эрүүл мэндийн яам мэдээлэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.