СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-07-21

ХХААХҮЯ: Эрт ургацын хүнсний ногооны хураалт эхэлсэн тул үнэ буурч, нийлүүлэлт тогтворжино

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Баярцэцэг
2 жилийн өмнө

Хүлэмжийн өргөст хэмх, ногоон сонгино, навчит ногооны хураалт жигдэрч, эрт ургацын манжин, лууван, төмсний түүвэр хураалт эхэллээ.

Төмс, хүнсний ногооны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд долдугаар сарын 25-наас эрт ургацын хураалтаа эхлүүлнэ гэдгээ мэдэгдэж байна. Ургац хураалт ийнхүү эхэлснээр төмс, хүнсний ногооны нийлүүлэлт тогтворжиж, үнэ буурах юм.

Улаанбаатарт өдөрт 10 орчим тонн хүлэмжийн нарийн ногоо захуудад хүрч, хэрэглэгчийн гарт очиж байгаа талаар ХХААХҮЯ-наас мэдээллээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.