Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна.
БШУ-ны сайд Л.Энх-Амгалан:
-Улсын хэмжээнд 2022-2023 онд сургуулийн өмнөх боловсролд суралцах 241 мянган хүүхэд байна. Үүнээс улаанбаатар хотод 141 мянган 2-5 насны хүүхэд байгаа юм. Энэ хүүхдүүдийн 106 мянга нь цэцэрлэгт хамрагдах боломжтой. 34 мянган хүүхэд цэцэрлэгийн гадна жил бүр үлддэг. Тухайн хүүхдүүдийн 23 мянга нь хоёр настай. Тэгэхээр бид 3-5 настай хүүхдийн цэцэрлэгийн хүртээмжийг 80-90 хувьд хүргэсэн. Өнгөрсөн жилүүдэд хамран сургах гэх тойргийн зарласан. Цэцэрлэгийн хамран сургах тойргийг буруу төлөвлөдөг алдааг бид олж харсан. Үүнээс үүдэн сугалааны асуудал үүсдэг.
Цэцэрлэгт хамрагдаж чадахгүй үлддэг 22 мянган хүүхдийг цэцэрлэгт хамруулах шийдлийг гаргаад байна. Байрныхаа ойролцоо цэцэрлэгт хамрагдах боломжтой. Хамран сургах төрийн болон төрийн бус, хувийн цэцэрлэг, хүүхэд харах үйлчилгээнүүдийг төлөвлөдөг болсноор хүүхдүүд тухайн амьдарч буй хороотой ойролцоо цэцэрлэгт хамрагдах боломжтой. Мөн шилжилт хөдөлгөөн их хийгддэг учир 34 мянган хүүхдийн бүртгэл оршин суудаг хаягтаа байгааг хянана. EMongolia-аар оршин суудаг хаяг, бүртгэлийг харна мөн тоон гарын үсгийн бүртгэлийг хийлгэх зайлшгүй шаардлагатай.
ЕБС-д энэ жил 760 мянган сурагч хүлээн авна. Энэ нь өмнөх жилээс 40 мянган хүүхэд шинээр нэмэгдэж байгаа учир гурван ээлжид шилжинэ.
Улсын хэмжээнд 36 шинэ сургууль, 37 шинэ цэцэрлэг, долоон дотуур байрыг есдүгээр сарын 1-нээс өмнө ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Үүнээс нийслэлд 13 сургууль, 16 цэцэрлэг, 5 сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад оруулна.
Бүх сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг есдүгээр сарын 1-нд зэрэг эхлүүлэхгүйгээр, хичээлийн шинэ жилийг үе шаттайгаар зохион байгуулах төлөвлөлтийг хийж байна.
Энэ жил ЭЕШ-д 36 мянган хүүхэд оролцсоноос 30 мянган шинэ оюутан нэмэгдэх таамаг байна. тиймээс их дээд сургуулийн хичээлүүдийг нийслэлийн ачаалалтай уялдуулж зохион байгуулж 9 болон аравдугаар сард ахлах дамжааны оюутнуудыг хөдөө орон нутагт хийх дадлагаар зохион байгуулахаар төлөвлөж байна.
Хэрэв цар тахлын нөхцөл байдал хүндэрвэл танхим болон танхим бусаар хичээлийг үргэлжлүүлнэ. Хичээлийг огт таслахгүй байхаар арга хэмжээг авах шийдлүүд байгаа.
Хөгжлийн бэрхшээлтэй таван мянга орчим оюутанд хэл ярианы дохионы багшийг энэ жилээс төрийн өмчит их сургуулиудад эхлүүлнэ.
Засгийн газраас чиглэл өгсөн нь төрийн өмчид сургуулиудийн төлбөрийг нэмэхгүй байх тал дээр барьж ажиллана.
Энэ жил 300 орчим сургуульд сэтгэлзүйч нарыг ажилуулах боломжийг хангана” гэлээ.
Н.НОМИН-ЭРДЭНЭ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.