СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-07-20

2022 он дуустал Аи-92 автобензиний үнийг тогтвортой байлгана

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
2 жилийн өмнө

ОХУ-ын “Роснефть” компаниас энэ оны долдугаар сард манай улсад нийлүүлэх А-80 автобензин 1255 ам.доллар болж өмнөх сараас 81 ам.доллараар, Аи-95 автобензин 1355 ам.доллар, Аи-98 автобензин 1405 ам.доллар болж өмнөх сараас 81 ам.доллараар, дизель түлшний үнэ өмнөх сараас 135 ам.доллараар нэмэгдэж 1230 ам.доллар болж үнэ нь өссөн байна.

ОХУ-аас манай улсад нийлүүлэх шатахууны импортын үнэ нь дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнэтэй шууд хамааралтай байдаг бөгөөд газрын тосны үнийн өсөлт, импортын хил үнэ болон ам.долларын ханшийн өсөлттэй холбоотойгоор А-80 автобензиний дундаж өртөг 3758 төгрөг, Аи-95 автобензиний дундаж өртөг 4145 төгрөг, харин дизель түлшний дундаж өртөг 4116 төгрөгт хүрч нэмэгдсэн байна.

УУХҮЯ-наас шатахууны үнийн өсөлтийг сааруулах зорилгоор ОХУ-ын Роснефть” компанитай хэлцэл хийж, энэ оны 4, 5, 6 дугаар саруудад нийлүүлэх 120 мянган тонн Ингэснээр дөрөвдүгээр сараас литр тутмын өртөг 3325 төгрөгт хүрэх тооцоололтой байсан Аи-92 автобензиний жижиглэн борлуулалтын үнийг 2390 төгрөг болгож тогтворжуулаад байна. 2022 оны долдугаар сард ОХУ-ын "Роснефть” компанитай дахин хэлцэл хийсний үр дүнд энэ оны арюанхоёрдугаар сарыг дуустал Аи-92 автобензиний үнийг тонн тутамд 830 ам.доллараар худалдан авах тохиролцоонд хүрээд байна.

Ингэснээр 1285 ам.долларт хүрээд байсан Аи-92 автобензиний хилийн үнийг тонн тутамд 830 ам.доллар буюу 1 литр бүтээгдэхүүний жижиглэнгийн үнийг 3728 төгрөгөөс 1338 төгрөгөөр бууруулж, литр тутмыг 2390 төгрөгөөр он дуустал тогтвортой байлгах боломжтой болсон талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон Засгийн газрын хуралдаанд танилцууллаа.

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 жилийн өмнө
66.181.185.199

Хотын зах төв аймгийн төвд 2440-2460 байхад яагаад 2390 төг барьж байгаа гэж яриад байгаа юмбэ?!!!

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.