СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Буйр нуураас хясаа түүж, чанаж идэхгүй байхыг анхааруулав

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Баярцэцэг
2 жилийн өмнө

Буйр нуураас хясаа түүж, чанаж идэхгүй байхыг Экологийн цагдаагийн албанаас анхааруулав. 

 Хясаа нь илтэс заламгайтны ангийн төлөөлөгч юм.

Мөн Монгол танан хясаа нь (Middendorffinaia mongolica) Онон, Балж, Халх, Нөмрөг голын савд маш цөөн таардаг аж. Буйр нуурт 10-30 см урт, 200-1000 грамм жинтэй бодгалиуд элбэг таардаг. Шохойлог бодисоос тогтсон хатуу хавтас нь нуур, голын ёроолын элсэнд шигдэн амьдрахад зохицсон байх бөгөөд хавтасны завсраар цухуйх булчинлаг хөлөөрөө алгуурхан хөдөлж шилждэг байна.

Хясаа тайван үедээ хавтсаа нээж, биеэ хамгаалахдаа хавтсыг хаах булчингууд идэвхтэй ажиллаж хаадаг. Хясаа нь ягаавтар өнгөтэй салбант нялцгай биетэй. Салбангаас ялгарсан шүүс нь шохойлог бодис ихээр агуулдаг. Хясаа ус цалгилах болон гэрэл, харанхуйг мэдэрдэг байна. Эм хясааны өндгөн эс, эр эстэй усанд нийлж үр тогтдог.

Авгалдайн шатандаа загасны заламгайд празитлан өсөж, бие гүйцээд нуур, голын хүчилтөрөгчөөр баялаг ёроолын хэсэгт маш олон жил амьдардаг гэсэн мэдээ баримт бий. Өсөлт удаантай. .

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 жилийн өмнө
202.126.88.220

Turj vhsen gulugnvvdee aylah muruuruu aytaihan yvaad zailhaa bod. Bitgii baigalid gai tariaad bai...

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.