Өнөөдөр өглөө Өмнөд Солонгосын галт тэрэг Умард Солонгосын хилийг давлаа. Энэ бол 10 жилийн дараа хоёр улсын төмөр зам анх удаа ашиглалтанд орох болсны баталгаа юм.
Солонгосын дайны үед хилээр тусгаарлагдаж, өнгөрсөн хагас зууны турш хатуу бэрхийг туулсан иргэдэд сүүлийн жил хагасын хугацаанд итгэл найдвар дахин төрсөн. Өмнөд Солонгос улс Умард Солонгос, АНУ-ын харилцааг сайжруулахад зуучлагч орны үүрэг гүйцэтгэсний ачаар хоёр Солонгосын харилцаа ч мөн эерэг дулаахан болж эхэлсэн билээ.
Хоёр талын инженерүүд, албаны хүмүүс 2,000 км орчим галт тэрэгний замыг судалж олон улсын стандартад нийцэхүйц үйлчилгээг нэвтрүүлэхээр ажиллах юм. Энэ нь Солонгосын хойгийн хамтын ажиллагаа шинэ түвшинд ахисны илрэл гэж Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Иний төлөөлөгч хэлжээ.
Хоёр улсыг төмөр замаар холбосноор эдийн засгийн хувьд маш чухал ач холбогдолтой.
Уг төмөр зам арав гаруй жилийн өмнө ажиллаж, долоо хоногт таван удаа ачаа тээврийн галт тэрэг хоёр улсын хооронд явдаг байжээ. Умард Солонгосын тал цөмийн зэвсэгт туршилт хийснээр галт тэрэгний замыг хаасан түүхтэй.
Эх сурвалж: www.nytimes.com