СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Увс аймгийн Өмнөговь сумын удирдлага хахуулийн хэргийг шалгаж дуусав

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
2 жилийн өмнө

Увс аймгийн Өмнөговь сумын ИТХ-ын дарга Д.Даваасүрэн, Засаг дарга С.Өлзий, Засаг даргын орлогч Х.Давааням, ЗДТГ-ын албан тушаалтан Ц.Дэвээ, “Шижир голд майнинг” ХХК-ийн захирал Я.Цэдэнбал нарт холбогдох хэргийг АТГ-ынхан шалгаж дуусжээ.

Улмаар НПГ-аас Эрүүгийн хуулийн 22.4, 22.5 дахь зүйлд зааснаар яллах дүгнэлт үйлдэн Увс аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна. Прокурорын байгууллага баяр наадмын өмнөх долоо хоногт мөрдөн байцаалтын 1681 хэрэгт хяналт тавьж, 300-д нь яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн аж. Тодруулбал,

  • эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 165,
  • өмчлөх эрхийн эсрэг 57,
  • бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 15,
  • хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийн эсрэг 11,
  • авлигын ес,
  • хүрээлэн байгаа орчны эсрэг найм,
  • мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах зургаа,
  • хүүхдийн эсрэг гурав,
  • хөдөлгөөний аюулгүй байдал,
  • тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг, хүний амьд явах эрхийн эсрэг тус бүр 13, эдийн засгийн болон кибер орчинд хууль бусаар халдах гэмт хэрэг тус бүр нэгийг шүүхээр шийдвэрлүүлэхээр болсон аж. Тэдний дунд дээрх албан тушаалтнуудад холбогдох хэрэг багтжээ.

Увс аймгийн Өмнөговь сумын албан тушаалтнуудыг өнгөрсөн арваннэгдүгээр сард бусдаас хээл хахууль авсан хэрэгт холбогдуулан АТГ-ынхан шалгаж эхэлсэн билээ. .

Харин Өмнөговь сумын Засаг даргын орлогч Х.Даваанямыг хэд хэдэн удаагийн үйлдлээр дөрвөн сая гаруй төгрөгийн хахууль авсан, нэр дурдсан бусад хүмүүс хахууль өгсөн, уг хэргийг зохион байгуулж, гарын үсэг зуруулсныг нотлон шүүхээр шийдвэрлүүлэхээр болжээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (5)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

зочин
2 жилийн өмнө
202.126.89.163

Жараахайн авилгууд жоохон юмаа...жараахай намналаг шигээ том акулуудаа агнаач..Бөөсөнд хутга гэгч бна

монгол
2 жилийн өмнө
202.21.108.47

Муусайн өлөн бөөснүүдийг ажлаас халаад шоронд хий""

Зочин
2 жилийн өмнө
103.26.193.74

Яасан их шунал бэ

Зочин
2 жилийн өмнө
103.26.193.74

Ямар их шуналтай хүн бэ хайрөн залуу хахууль аваад шогшиж явахаар сумаа хөгжүүлээчээ

Зочин
2 жилийн өмнө
64.119.17.189

Mongonii toloo yu ch hiihed belen iim humuus ene sumand udirdlaga hiij baigaa n haramsaltai. Hyatadruu dagaar oroh huselt maygiin abraarai tuslaarai gesen bichig bichdeg sumiin zasag darga iimerhuu hulgaichuud baigaadaa. Shorond hataaj shond olgo muu nobshnuudiig

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.