Гашуунсухайт хилийн боомтод AGV (Automatic Guided Vehicle) буюу автомат удирдлагатай тээврийн хэрэгслийг 2022 оны долдугаар сарын 16-ны өдрөөс амжилттай туршин нүүрс экспортолж байна.
Автомат удирдлагатай тээврийн хэрэгслээр өчигдөр буюу долдугаар сарын 18-ны өдрийн 11:10 цагийн байдлаар 20 машин 40 чингэлэг нүүрс экспортод гаргажээ.
Уг автомат удирдлагатай тээврийн хэрэгсэл нь нэг удаагийн тээвэрлэлтээр 64 тонн нүүрс тээвэрлэх хүчин чадалтай аж.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.