Зам тээврийн хөгжлийн сайдын 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн А/222 тоот тушаалаар батлагдсан “Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх улсын дугаар олгох журам”, 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А/207 тоот тушаалаар батлагдсан “Тээврийн хэрэгслийн бүртгэлийн дугаарын дуудлага худалдааг зохион байгуулах журам” -ын хүрээнд тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дараах дугааруудыг худалдах нээлттэй цахим дуудлага худалдааг зарлаж байна.Дуудлага худалдаа болох хугацаа: 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдрөөс 2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн хооронд
Дуудлага худалдааны цахим хаяг: auction.transdep.mn
Дуудлага худалдаанд тавих дэнчингийн хэмжээ:
Дуудлага худалдааны бүртгэл: Оролцогчдыг дуудлага худалдаа явагдахаас 3 хоногийн өмнөөс цахимаар бүртгэн дэнчинг хүлээн авах бөгөөд дуудлага худалдаа явагдах өмнөх өдрийн 23 цаг 00 минутад бүртгэл хаагдана. /Хугацаа хоцорсон хүсэлтийг хүлээн авах боломжгүйг анхаарна уу./
Худалдан авах гэрээний нөхцөл: Хамгийн өндөр үнэ өгсөн оролцогч тухайн дуудлага худалдааны ялагч болох бөгөөд худалдан авсан улсын дугаарын үнийг 24 цагийн дотор төлж, “Улсын бүртгэлийн дугаар олгох гэрээ” байгуулснаар баталгаажна.
Бусад мэдээлэл: Дуудлага худалдаатай холбоотой бусад мэдээллийг дээрх цахим хаягийн асуулт хариулт цэсээс харна уу.
Холбогдох утасны дугаар: 70070030, 1900-1234
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.