СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эрүүл мэнд | 2022-07-18

Эм, эмнэлгийн хэрэгслийн нөөцийн талаар холбогдох албан тушаалтнууд мэдээлэл хийв

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Баярцэцэг
2 жилийн өмнө

Эрүүл мэндийн сайд С.Энхболд эмнэлгийн удирдлагуудтай өнөөдөр буюу 2022 оны долдугаар сарын 18-ны өдөр ээлжит шуурхай хуралдааныг хийж, үүрэг чиглэл өглөө. Тэрбээр 

  • ЗГХА-Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар,
  • ЗГХА-Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газар,
  • ЭМЯ-ны харьяа төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, тусгай мэргэжлийн төв,
  • Төмөр замын нэгдсэн эмнэлэг,
  • Цэргийн төв эмнэлэг,
  • Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг,
  • АШУҮИС-ийн харьяа Монгол-Японы эмнэлгийн удирдлагуудтай уулзаж, хуралдсан байна. 

Шуурхай хуралдаанаар коронавируст халдвар (КОВИД-19)-ын тархалтын дэлхий дахины болон дотоодын нөхцөл байдал, өвчлөлийн цаашдын хандлага, анхаарах асуудал, эм, эмнэлгийн хэрэгслийн нөөцийн талаар холбогдох албан тушаалтнууд мэдээлэл хийв. Танилцуулгатай холбогдуулан Эрүүл мэндийн сайд С.Энхболд коронавируст халдвар (КОВИД-19)-ын өвчлөлийн тохиолдол нэмэгдэж байгаатай холбогдуулан эрүүл мэндийн байгууллагууд бэлтгэл хангаж, эм, эмнэлгийн хэрэгслийн нөөц бүрдүүлж ажиллахыг анхааруулж үүрэг өгөв. Мөн эмнэлгүүдийн Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай байгуулах эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх, худалдан авах гэрээний сонгон шалгаруулалтын үйл ажиллагаа, анхаарах асуудлын талаар мэдээлэл хийв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.