Баяр наадмын үеэр болзошгүй эрсдэл, хоол хүнснээс шалтгаалсан хордлого халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор Мэргэжлийн хяналтын байгууллагаас улсын хэмжээнд урьдчилан сэргийлэх хяналт хийжээ.
Үндэсний их баяр наадам буюу долоодугаар сарын 10-12-ны өдрүүдэд улсын хэмжээнд хүнсний худалдаа, үйлчилгээ эрхлэгч 2,263 иргэн, аж ахуйн нэгжийг хамруулан хяналт шалгалт хийж 1,449 зөрчил дутагдал илрүүлж 68 хувийг газар дээр нь арилгуулав. Хяналтаар дараах зөрчлүүд нийтлэг илэрчээ.
Газар дээр нь арилгах боломжгүй зөрчлийг арилгуулахаар 326 иргэн, аж ахуйн нэгжид зөвлөмж, 20 заалт бүхий 2 албан шаардлага хүргүүлжээ. Мөн 110 хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнээс дээж авч итгэмжлэгдсэн лабораторид шинжлүүлэхэд эерэг сорьц илрээгүй байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.