СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-07-18

Нэр бүхий ШТС-уудыг шалгахад зөрчил, дутагдал илрээгүй гэв

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Баярцэцэг
2 жилийн өмнө

Хэрэглэгчээс ирүүлсэн болон цахим орчинд гарсан мэдээллийн дагуу Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, Стандарт, хэмжилзүйн газартай хамтран шатахуун түгээх газруудын АИ-92 автобензиний түгээгүүрийн хошууны шахалт(дутуу шахалт)-ын хэмжээнд хяналт шалгалт хийжээ.

Шалгалтад Баянзүрх дүүргийн

  • 8 дугаар хороонд байрлах “Петровис ШТС-23”,
  • 11 дүгээр хороонд байрлах “Тэс петролиум ШТС-91”,
  • 12 дугаар хороонд байрлах “МТ ШТС-14”, “Жаст ойл ШТС-11”, “Шунхлай ШТС-14”,
  • Налайх дүүргийн 1 дүгээр хороонд байрлах “МТ ШТС-152” шатахуун түгээх станцуудыг хамруулсан байна.

“Чулуун овооны Петровис ШТС-аас АИ-92 автобензин худалдан авахад хий шахсан. 45 л ордог банкинд 48 л бензин орсон” гэх иргэний гомдлын дагуу “Петровис ШТС-23”-д шалгалт хийлээ. .

"Магнай" трейд, "Шунхлай", "Петровис", "Тэс петролиум" компаниудын шатахуун түгээх газруудад хяналт хийж үзэхэд шатахууныг заасан хэмжээнд бүрэн шахаж байсан бөгөөд ямар нэг зөрчил дутагдал илрээгүй байна.Зарим шатахуун түгээх газруудын хувьд гомдол маргааныг газар дээр нь шуурхай шийдвэрлэхэд хэрэглэх хэмжилтийн сав байхгүй, дотоод хяналтын баг ирэхийг хүлээж цаг алдах нөхцөл байдал байна. Иймд шатахуун түгээх газрууд хэмжилтийн сав тогтмол байлгах, гомдол маргааныг шуурхай шийдвэрлэх талаар дотоод хяналтын журмаа сайжруулах, дотоод хяналтыг тогтмол хийж байх талаар албан шаардлага хүргүүллээ.

Иргэд хэрэглэгчдэд шатахууны шахалттай холбоотой эргэлзээтэй асуудал гарсан тохиолдолд тухайн ШТС-аас хэмжилтийн сав буюу мерникээр газар дээр нь хэмжиж шалгахыг шаардах хэрэгтэй юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.