СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Спорт | 2022-07-18

МУГТ Б.Сэр-Од хөнгөн атлетикийн ДАШТ-д оролцож, 26-р байрт шалгарлаа

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
2 жилийн өмнө

Монгол Улсын гавьяат тамирчин Б.Сэр-Од АНУ-ын Ореган мужид болж буй хөнгөн атлетикийн ДАШТ-ий эрэгтэйчүүдийн төрөлд оролцож, 26 дугаар байрт шалгарлаа. 

Тэрбээр хоёр цаг 11 минут 39 секундэд барианд оржээ. Түүний хувьд хөнгөн атлетикийн ДАШТ-д тасралтгүй арван удаа оролцож байна. . Хэрэв МУГТ Б.Сэр-Од "Парис-2024" зуны олимпод уралдвал нийт зургаан олимпийн марафонд уралдсан агуу амжилтын эзэн болох юм.

Сануулахад, Б.Сэр-Од ирэх аравдугаар сард 41 нас хүрнэ. Тэгвэл марафоны тамирчдын оргил насыг 37-45 гэж үздэг байна. 

Түүнийг дэлхийн "дэвжээнд" 20 жил уралдаж буйг олон улсын спортын хэвлэлүүд онцолсоор байна.

Н.НОМИН-ЭРДЭНЭ 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Иргэн
2 жилийн өмнө
66.181.161.60

Сэрод минь одоо болсоон сайхан амарч ач зээгээ хараад гэртээ сууж бай монголын бахархал минь

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.