СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Баянхонгор аймагт өнгөрсөн шөнө 4.4 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Баярцэцэг
2 жилийн өмнө

Баянхонгор аймгийн Баянцагаан сумын төвөөс зүүн зүгт 50 километрт орших “Тариатын нуур” гэдэг газар өнгөрсөн шөнө буюу энэ сарын 18-ны өдрийн 00:19 цагт 4.4 магнитудын хүчтэй газар хөдөлжээ.

Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Баянцагаан сумын Засаг дарга, Засаг даргын орлогч, мөн тус аймгийн Онцгой байдлын газрын Баянговь сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн дарга нараас тодруулахад сумын төвд газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд тухайн газарт нутагладаг малчдад газар хөдлөлтийн чичирхийлэл хүчтэй мэдрэгдсэн, учирсан хохиролгүй гэж мэдээлсэн байна.

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.