Армени улсын Ереван хотноо долоодугаар сарын 10-18-ны өдрүүдэд зохион байгуулагдсан Биологийн олон улсын 33 дугаар олимпиадаас Монгол улсын баг хос хүрэл медаль хүртжээ.
Тодруулбал багийн бүрэлдэхүүнд, "Орчлон" сургуулийн 12 дугаар ангийн сурагч Э.Тэргэл, "Шинэ Монгол" сургуулийн 12 дугаар ангийн сурагч Ч.Жаргалан нар хүрэл медаль хүртсэн байна. Мөн тус олимпиадад "Шинэ Монгол" ахлах сургуулийн 12 дугаар ангийн сурагч А.Номин, "Шинэ үе" сургуулийн сурагч Э.Бодьхүү нар амжилттай оролцжээ.
Дасгалжуулагч багшаар "Шинэ Монгол" сургуулийн багш Ж.Нямдаваа, "Шинэ үе" сургуулийн багш Д.Чинзориг нар ажилласан бол багийн ахлагчаар Улсын биологийн олимпиадын дэд хорооны нарийн бичгийн дарга, МУИС-ийн ШУС-ийн Биологийн тэнхимийн багш дэд профессор Д.Нарангарвуу болон МУИС-ийн ШУС-ийн профессор Б.Болдгив нар ажиллажээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.