СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Цагдаагийн офицер хадам дүү байсан ахлагчийг хутгалж гэмтээв

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
2 жилийн өмнө

Ховд аймгийн Цагдаагийн газрын эрүүгийн ахлах мөрдөгч, хошууч Ц нь Эрүүлжүүлэх, албадан саатуулах байрны цагдаа, ахлагч Х-ыг гурван удаа хутгалж гэмтээсэн хэрэг энэ сарын 14-нд гарлаа.

Орон нутгийн эх сурвалжуудын мэдээлснээр, гэр бүлийн маргааны улмаас ийм явдал болсон гэнэ.

Тэд “Зарим цахим мэдээллийн хэрэгслээр Ховд аймгийн цагдаагийн газрынхан энэ сарын 14-нд цагдаагийн байгууллагын 100 жилийн ой тэмдэглэж салхинд гарсан гэж буй нь ташаа юм. Эрүүлжүүлэх байрны цагдаа, ахлагч Х согтуудаа Ц-ын гэрт нь очиж агсам тавин нэг бус удаа гар хүрсэн. Ахлагч Х-ы эгчтэй Ц нь гэр бүл болж амьдарч байгаад хоёр тийш болж, өөр хүнтэй хошууч нь суусан юм билээ. Түүнээс улбаатайгаар хувийн өс хонзон байсан бололтой, Ц-ыг зодоход нь уурссан хошууч хэвлийд нь гурван удаа хутгалсан байсан” гэлээ.

Өдгөө энэ хэргийг МБА-ны Тусгай субъектийн үйлдсэн гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэст шилжүүлэн шалгахаар болсон байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (3)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Иргэн
2 жилийн өмнө
66.181.161.60

Цагдаа ийм л байгаам даа Нянбаатар аа хамгийн үл бүтэх нөхөд л цагдаа руу орох юм даа одоо чи зүгээр л огцорчих

Iim l bn tsagdaa
2 жилийн өмнө
202.126.89.220

Mongoliin tsagdaagiin bgaa baidal iim l bhaa n unen shu! Nyambaatariig zailuulj undeseer n shinechlel hiih heregteidee tsagdaad

Зочин
2 жилийн өмнө
202.126.88.185

Зөв шүү цагдаа нар ард иргэдтээгээ нэгдэх цаг болсон

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.