СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2022-07-18

Л.Оюун-Эрдэнэ: Баян-Өлгий аймгийн Цагааннуур, Даянгийн боомтыг авто замаар холбоно

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Баярцэцэг
2 жилийн өмнө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2022 оны долдугаар сарын 16-17-нд Баян-Өлгий аймагт ажиллалаа. Тэрбээр долдугаар сарын 16-ны өдөр Цагааннуур боомтод ажилласан бол өчигдөр буюу долдугаар сарын 17-нд тус аймгийн Сагсай сумын нутаг дэвсгэрт байрлах Даянгийн боомтын үйл ажиллагаатай танилцжээ. 

“Шинэ сэргэлтийн бодлого”-ын Боомтын сэргэлтийн хүрээнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ажиллаж буй 10 дахь боомт Даян юм. Тус боомт 1992 онд нээгдэж, БНХАУ-ын .

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тус боомтод ажиллах үеэрээ “Даянгийн боомт Шинжаан Уйгурын өөртөө засах оронтой хиллэдэг учраас эдийн засгаа тэлэх тэр дундаа аялал жуулчлал хөгжүүлэх боломжтой бүс нутаг. 1992 оноос тус боомтоор барилгын материал нэвтрүүлэхээс эхлээд эдийн засгийн томоохон урсгалууд чиглэж байсан ч дэд бүтцийн тал дээр бид хангалттай хөрөнгө оруулж чадаагүйгээс төдийлөн сайн хөгжөөгүй. БНХАУ Даян боомттой хиллэдэг талаасаа авто замаар холбочихсон байгаа. Өлгий сумаас Даянгийн боомт хүртэл 180 орчим километр. Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд Цагааннуур, Даянгийн боомтыг авто замаар холбохоор ажиллаж байна. Энэ бол . Баруун бүс нутагт өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нийслэл хоттой харьцуулахад өндөр байдаг. Боомтуудыг авто замаар холбосноор өрсөлдөх чадвар сайжирч, эдийн засгийн болоод стратегийн хувьд туйлын чухал ач холбогдолтой болно” гэлээ.

Цагааннуур, Даянгийн боомт авто замаар холбогдсоноор гурван улсын ачаа тээврийн коридор үүсэж, Новосибирскээс дөрөв хонож ирдэг ачаа тээврийн машин нэг хоногт ирэх боломж бүрдэх юм байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.