Цагдаагийн байгууллагад энэ оны долдугаар сарын 13-ны өдрийн 09:10 цагт “Өмнөговь аймгийн Даланзадгад сумын зургаадугаар багт барилгын хашаанд хүн нас барсан байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна.
Дуудлага, мэдээллийн дагуу тус аймаг дахь цагдаагийн газраас хэргийн газрын үзлэгийг явуулахад 19 настай, эрэгтэй Н гэгч нь амь насаа алдсан нөхцөл байдал тогтоогдсон байна. Хохирогч Н нь тус аймагт байрлах Зэвсэгт хүчний ... дугаар ангид хугацаат цэргийн алба хааж байсан бөгөөд тухайн үед цэргийн ангиас гадуур ажиллаж байсан, түүнчлэн баригдаж байгаа барилгын 15 давхраас унасан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон байна.
Мөн тус хэрэгт Зэвсэгт хүчний ... дугаар ангийн албан тушаалтнууд албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй зэрэг үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээн мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Хүүхдийг наадмаар ажил хийлгэж ялгаварлан гадуурхсан бнаа Наадам үзэхийг хүн бүр тэсэн ядан хүлээдэг Яасан гэж ингэж боолчлоно вэ Энэ байдал сэтгэцд нь хүчтэй нөлөөлсөн бх Хөдөөний хүүхэд морь унадаг бсан бж магад Эрхийг нь айхтар зөрчжээ Хүн шүү дээ Улсаараа 9хоног амрах ёстой бтал яг наадмын нээлтийн өдөр боолчлох гэж Харамсалтай бн Мөнгө улаан нүд цагаан гэгч болж