СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Наадам | 2022-07-12

Т.Очироо Монгол Улсын мэргэн цолны болзлыг хангажээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
2 жилийн өмнө

Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн Үндэсний сурын харваанд эрэгтэй 360 харваач цэц мэргэнээ сорьсноос Баян-Өлгий аймгийн Буянт сумын харьяат, Тагнуулын ерөнхий газрын “Эрч спорт хороо”-ны харваач, спортын мастер, Үндэсний сурын гарамгай харваач Т.Очироо 39 оноогоор тэргүүлж, Монгол Улсын мэргэн цолны болзлыг хангажээ.

Хоёрдугаар байрт Завхан аймгийн Эрдэнэмандал сумын уугуул, Орхон аймаг, "Хангарьд" спорт хороо, "Эрдэнэт" үйлдвэрийн харваач Монгол Улсын даян мэргэн Д.Дэмбэрэлсайхан 38 оноогоор, гуравдугаар байрт Цагдаагийн ерөнхий газар "Хүч" спорт хорооны харваач Баян-Өлгий аймгийн Алтай сумын уугуул, аймгийн мэргэн, спортын мастер Б.Энхтүвшин 37 оноогоор шалгарч, Монгол Улсын гоц харваач боллоо.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

d damidbaljir
2 жилийн өмнө
66.181.161.60

ok

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.