СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Наадам | 2022-07-12

Б.Пунсалдулам 38 оноогоор тэргүүлж, Монгол Улсын Даян мэргэн цол хүртлээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн Үндэсний сурын харваанд эмэгтэй 180 шигшмэл харваач оролцож, цэц мэргэнээ сорилоо. 

Тэрбээр 1999 онд Нарийнтээл сумын ЕБС-д элсэн орж 2003 оноос анх тус сургуулийн биеийн тамирын багш С.Ууганзаяагийн удирдлага дор үндэсний сурын спортоор хичээллэж эхэлсэн байна.  Өвөрхангай аймгийн баяр наадмын үндэсний сурын харваанд 1 удаа түрүүлэн Аймгийн мэргэн цол хүртсэн. 2009 оноос аймгийн мэргэн, спортын мастер Б.Жалбаа багшийн удирдлага дор үндэсний сурын харваагаар үргэлжлүүлэн хичээллэж улсын чанартай тэмцээнүүдэд тогтмол оролцож байжээ. 2016 онд Ардын хувьсгалын 95 жилийн ой, Үндэсний их баяр наадмаар 1 дүгээр байрт орж Монгол Улсын мэргэн цол хүртсэн билээ. 

Энэ жилийн үндэсний сурын харвааны хоёрдугаар байрт Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын уугуул, "Их говийн наран" багийн харваач, спортын мастер Ц.Түвшинбат орж, гарамгай харваач боллоо.  

Гуравдугаар байрт спортын мастер М.Мөнх-Амгалан орж, гоц харваач боллоо. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 жилийн өмнө
66.181.161.42

Миний хүндэлж явдаг сайхан дүү, найз хоёр маань даян мэргэн, гарамгай харваач болж түмнийг огшоон цэнгүүллээ. Хүрэх цол нь үргэлжилнээ... Уухай уухай уухай...

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.