СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Наадам | 2022-07-12

Сэлэнгэ аймгийн уяач Б.Болдбаатарын уясан хээр даага түрүүллээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадмын дааганы уралдаанд 440 даага бүртгүүлснээс 284 даага зурхайнаас гарчээ.

Аман хүзүүнд Өвөрхангай аймгийн Сант сумын уугуул уяач Ж.Энхжаргалын хүрэн даагыг 1009 дугаартай, 11 настай Б.Баттулга унажээ. Айргийн гуравт Төв аймгийн Угтаалцайдам сумын уяач П.Баярбатын, 955 дугаартай 12 настай  Б.Баттөгөлдөр унаж уралдсан халтар даага хурдалжээ. Айргийн дөрөвт Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын П.Даваанямын, 160 дугаартай 8 настай У.Ананд унаж уралдсан хээр даага орсон бол айргийн тавд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Ц.Эрдэнэбаярын, 369 дугаартай 10 настай М.Адистаа хүүгийн унасан хээр халзан даага тус тус хурдаллаа.

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.