СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Наадам | 2022-07-12

Ерөнхийлөгч хурдан соёолонгийн уралдаан үзэж сонирхлоо

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар өнөөдөр Хүй долоон худагт хурдан соёолонгийн уралдаан үзэж сонирхлоо.

Соёолонгийн уралдаанд Ховд аймгийн Мянгад сумын харьяат Б.Энхбаярын хээр үрээ түрүүлж, торгон жолоогоо өргүүллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч дараа нь Хүй долоон худагт Хүй мандал галд зочлов. Тус галд Төв аймгийн Баян-Өнжүүл сумын харьяат Тод манлай уяач Т.Ихбаярын уясан хээр азарга энэ жилийн азарганы уралдааны түрүү магнайг авсан юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх манлай уяачид болон тэнд цугларсан наадамчдад баяр наадмын мэнд дэвшүүлж, амжилт хүслээ.

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.