Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадмын соёолон морьдын уралдаанд 344 соёолон бүртгүүлжээ.
Ингээд соёолонгийн түрүү магнайд Ховд аймгийн Мянгат сумын уяач Батсуурийн Энхбаярын халтар үрээ хурдалж наадамчин олноо цэнгүүллээ.
Харин аман хүзүүнд Хөвсгөл аймгийн Галт сумын уяач Бүдийн Отгонсэлэнгийн саарал үрээ, айргийн гуравтХөвсгөл аймгийн Галт сумын уяач Нанжилдоржийн Нацагдоржийн хээр халзан үрээ, айргийн дөрөвт Баянхонгор аймгийн уяач, нийслэлийн Сүхбаатар дүүргийн Зоригтбаатарын Жавхлангийн хээр үрээ, айргийн тавд Өвөрхангай аймгийн Бурд сумын уяач Пэрэнлэйн Бямбацэрэнгийн хонгор халзан үрээ тус тус хурдаллаа.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.